М.Энхболдын бүлэг С.Жавхлангийн кнопыг 4 тэрбумаар үнэлж байгаа гэнэ

258151302_1543470497Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Маргааш У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна. Тэгвэл Засгийн газрыг огцруулах хийгээд хамгаалах гишүүдийн саналын “кноп”-ын харьцаа тэнцэж, бие даагч С.Жавхлан гишүүн аль талд санал өгөхөөс асуудал шийдэгдэж мэдэхээр байгаа юм.

Тэгвэл С.Жавхлан гишүүний хувьд “Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд аль нэг талыг дэмжихгүй. Тухайн үед шийдвэрээ гаргана” гэж мэдэгдээд буй. Үүнийг нь зарим ажиглагчид өөрийн кнопийг үнэ хүргэх гэсэн алхам гэж дүгнэж байсан.

Ямар сайндаа л МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй уулзсан мэдээллийнх нь талаар “Танд мөнгө төгрөг амалсан тал байна уу” гэж асуухад С.Жавхлан “Одоогоор алга л байна” гэж хариулсан нь онигоо шахуу болж тараад буй. Тэгвэл түүний кнопийг М.Энхболдын тал буюу мөнгө ихтэй олигархиудын талаас 4 тэрбумаар үнэлж, худалдаж авахаар тохироо хийгдэж байж магадгүй гэсэн “бор шувуу” нисч байна. Чухам үнэн эсэхийг чуулганы хуралдаан дээр дарах С.Жавхлан гишүүний кноп л хариулах байх даа.


URL:

Сэтгэгдэл бичих