Удахгүй Монгол улсыг хэсэгчилэн зарна гэсэн зар мэдээ Алибаба дээр гарвал гайхах юм алга

47071601_1859482134160221_5595576645558730752_nДэлхийд алдартай Хятадын худалдааны сайт болох Алибаба дээр монгол төгрөг, монгол эд зүйлс зарагдах нь энүүхэнд. Өмнөх Засгийн газрын үед УИХ, аймаг, нийслэлийн шийдвэрээр 100 гаруй концессын гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ олонхийг нь Хятадын хөрөнгө оруулалттай компанид өгсөн. Тэгвэл саяхан Хятадын онлайн худалдааны хамгийн том сайт Аlibaba дээр Монголын концессын гэрээг зарах тухай зар гарсан нь олон түмний дунд ихээхэн шуугиан дэгдээгээд  байна.  Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ын өдөр Монгол улсын Засгийн газар, “Шинжиан шинфа” ХХК-ын хооронд байгуулсан гэрээг 72 сая ам.доллараар зарах тухай зарыг Аlibaba сайтад оруулсан байна. Тус худалдааны сайтад гарсан зар мэдээгээр ингэж зарахдаа  нийт үнийг дүнгээс 10 сая доллар нь өмнөх хөрөнгө оруулагчид очно хэмээн тодотгожээ.

Энэхүү гэрээгээр “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай зам барих төсөл”-ийг концессын БАРИХ-ШИЛЖҮҮЛЭХ төрлөөр авсан бөгөөд өнгөрсөн сонгуулиудаар хэл ам татлан дуулиан дэгдээж байсан концессууд ийнхүү урд хөршид зарагдаж эхлээд байгаа нь энэ ажээ. Монголд концессийн гэрээний тухай асуудал сөхөгдөхтэй зэрэг ихэнхийг нь Хятадын хөрөнгө оруулалттай компани авсан гэх мэдээлэл ч ийнхүү үнэний ортой болж байна. Тэгэх  тэгэхдээ бүр энэ бүхэн огтхон ч эвлүүлэг биш гэдгийг та бүхэндээ онцолж хэлэхийг хүсч байна. Үе үеийн Ерөнхий сайд, нэр бүхий улстөрчид холбоотой гэх концессууд ийнхүү урд хөршийн хар зах дээр энгийн хэрэглээний бараа таваар шиг борлуулагдаж байгааг хууль хяналтынхан болон Монгол улсын нүд чих болсон Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд юу бодож явдаг бол гэдэг нь сонирхолтой санагдаж байна.

46806642_1859482187493549_846900188504129536_n46990511_1859482064160228_7734249387194318848_n

нийтэлсэн:Ж.Батдорж

эх сурвалж:FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих