Б.Цогтгэрэл:Талийгаач маань зүгээр нэг амьдраагүй…

46890149_2174808449503917_3062343679554355200_nЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн талаар тус яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсандаа “Нутгийн анд эрхэм нөхөр минь зүгээр нэг архидалт, ердийн нэг зодооны хохирогч бишээ.
Ажил албыг нь авах гэсэн арчаагүй өөдгүй шуналтнуудын золиос болсон юм. Үүнийг би шүүх дээр өөрөө очиж нотлох болно.
Гэмт этгээдүүд жудаг ярьж үлгэр зохион инээлдэж, бултаж булзах гэж хичээж байгаа ч үнэн нүүр царайг нь илчлэх л болно. Та нар үхтлээ айж байгаа. Надад мэдрэгдэж байна. Талийгаач маань зүгээр нэг амьдраагүй юм гэдгийг үр хойчид нь мэдүүлж чухам ямар хэргийн золиос болж Монголын төрд ямар сургамж үлдээсэнийг нь тод томруунаар түүхэнд үлдээх болно.” хэмээн бичжээ.
Хэрэв энэ хэрэг үнэхээр сандал ширээний төлөө, улс төрийн бохир арга мөн бол үнэн зөв нь олдож хэн нь хэн бэ гэдэг нь олонд илчлэгдэх болтугай.

 


URL:

Сэтгэгдэл бичих