МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НОЦТОЙ АЮУЛ УЧИРЛАА
2018 оны 11 сарын 14 нд Сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адъяасүрэн миний хүсэлтээр ирсэн Аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын албаны шалгалтаар Эрэнэцагаан сумын 5-дугаар заставын хилийн торыг сэтлэн хоёр тийш яраад МАКС-ОЙЛ ХХК гэх лицензтэй Монгол гэх боловч 100%-ийн ХЯТАДЫН ХӨРӨНГӨ оруулалттай кампани Тосны хайгуул нэртэй уурхай гарчихаад байгааг газар дээр нь очиж үзлээ.
Энэ бүсэд хилийн хорио цээр огт байхгүй хэн ч дураараа орж гараад байх нөгцөл бүрджээ. Эрдэнэцагаан сумын малчид жилийн жилд хилийн орчим нутгалдаг байсныг 2018 оноос эхлэн хилийн хориотой бүс гэдэг нэрийдлээр хөөж туун буцаан нүүлгэсэн хэрнээ уул уурхайг хил дамнуулан гаргаж үй олон хятадыг ажлуулж байгаа нь МОНГОЛ УЛСЫН ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙДАЛ-д сөрөг нөлөө үзүүлдэггүй юм уу? засаг дарга Ө.БАТСАЙХАНЫ өөрийнх нь малын бэлчээрийн урдуур орж ирсэн малчдыг хилийн хориотой бүс гэсэн нэрийдлээр хөөж амин хувийнхаа ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг эрх мэдлээ ашиглан гаргасан гэдгийг багийн иргэд ярьж байна.
Мөн энэ уурхайн Монгол талыг хариуцсан даргаар нь 1багийн засаг даргаар ажиллаж байсан СУМЫН ИТХ-ын төлөөлөгч СУНДУЙН ШИНЭЖАРГАЛ ажиллаж энэхүү бохир үйл ажиллагаанд гар бие оролцож байгаад үнэхээр гайхаж эмзэглэж байна. Энэ Эрхэм энэ нутаг дэвсгэрт амьдарч байгаа ард иргэдэд ямар сайхан амлалт өгч тархийг нь угааж сонгогдсон бол доо!…Ард түмний нүүрийг харж сайн сайхан юм ярьж сонгогдчихоод одоо тэднийхээ эсрэг мөнгөтөй хятадуудын талд үйлчлээд ажлаад байгаад гомдож байгаагаа н.Шинэжаргалыг сонгосон багийн иргэд нь халаглан ярьж байна.
…Дугаар ангийн ХИЛИЙН АЛБАНЫ ДАРГА АЗЖАРГАЛАА!!!Дархан хилээ аюулд өртүүлж хилийн зогоноо тастуулж уурхай гаргуулчихаад Нутгийн Малчидаас хилээ хамгаалж хөөж туучихаад хятадуудад болохоор найр тавьдаг ёс дээдэс ноёдоос эхлээд л чамд хүртэл нүүрлэчихээд байгаагын тод жишээ энэ.
Хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл гэдгийг 2018.07.19ны 0811 тушаалаар ТЭРГҮҮН ДЭД ДАРГА БӨГӨӨД ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ш.ЛХАЧИНЖАВ гэдэг эрхэм олгосон байх юм.
ХИЛИЙН ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ЭЗЭН БАЙНА УУ?ЭНЭ ЗӨВӨӨС ЗӨВ ҮЙЛДЭЛ ЗӨВӨӨС ЗӨВ ШИЙДВЭР ҮҮ???Хариулаад өгөөрэй!СУМЫН ЗД.Ө.БАТСАЙХАН энэ уурхайд худаг гаргах зөвшөөрлийг ХӨНДЛӨН ХАЙЛААСТ багийн ХЭЦҮҮ ЖАНЖИН гэдэг газарт 2017.07 сарын 17 ны А/109 захирамжаар олгосон худаг нь гарчихаад хятадууд цэвэр усыг уурхайдаа ашиглаад эхэлчихээд байхад дахин 2018.08.28-ны 110 тоот захирамжаар дээрх захирамжаа хүчингүй болгоод Хөндлөн хайлааст багийн Уушгийн тал гэдэг газар дахин зөвшөөрөл олгосон нь гайхалтай!!!
Сумын ЗД болон АИХ-ын төлөөлөгч Ө.БАТСАЙХАН өөрийн эрх мэдэл албан тушаалаа ашиглан дураараа захирамж шийдвэр гаргаж өөрчилж амин хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж байдаг нь хэвийн үзэгдэл болсон нь олон зүйлээр нотлогдож байгааг хэлье! Энэ бол Зөвхөн Эрдэнэцагааны асуудал биш Монгол улсын үндэсний аюул учруулж байгаа газрын тосны Макс-Ойл ХХК-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. 2018.11.14
Сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адъяасүрэн.
URL: