УИХ-ын гишүүн асан Г дахин хүчингийн хэрэгт холбогджээ
УИХ-ын гишүүн асан Г дахин хүчингийн хэрэгт холбогдсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Энэ сарын 26-27 нд шилжих шөнө ХУД-т байрлах “Вива сити” орон сууцны хорооллын М байранд 28 настай эмэгтэй Э хүчиндүүлэхийг завдлаа гэх гомдол гаргасан байна. Гомдолдоо УИХ-ын гишүүн асан Г, /31 настай/ түүний найз Э /31 настай/ нар бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл гаргасан байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өргөдөл ирсэн нь үнэн. Шалгаж байна” гэсэн хариулт өглөө.
Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Шинжээчид “Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар гэмт хэргийн ул мѳр илрээгүй” хэмээн үзсэн бөгөөд хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж, тэмдэглэл хѳтѳлж хэрэг бүртгэл нээсэн байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Анир
Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Юунд хэрэгтэй гэж худлаа юм бичдэг юм бэ. Иншэлээ гээд сайн хүн болж чадах болов уу даа