Өнөөдөр авто замын хөдөлгөөнийг 5 минут түр зогсооно
Тээврийн цагдаагийн албаныхан энэ өдрийг “Хичээх өдөр” буюу Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө өдөр болгон зарлаад байгаа. Тодруулбал, дэлхий нийтээрээ зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэ өдрийг “Хичээх өдөр” болгожээ.
Энэхүү өдрийн хүрээнд өнөөдөр Энхтайвны өргөн чөлөө дэх авто зам өөрөөр хэлбэл, Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж гал, эмнэлэгийн автомашинууд дуут дохиогоо ажиллуулахаар болсон байна.
Цаашдаа ч замын хөдөлгөөнд оролцогч хүн бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, эерэг, зөв үйлдлээрээ бусдыгаа үлгэрлэж чадвал зам тээврийн осол, түүний улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэгсдийн тоо буурах боломжтой юм байна.
Б.Анир
URL: