Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна

84e0d2c0-bfdf-11e8-bfc4-8898d3e518ea_1280x720_182140Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

30-ны шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас ñåêóíäýä 6-11 ìåòð, Алтайн уулархаг нутаг, Хөвсгөлийн салбар уулс, Орхон голын эх, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.   УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. 5-7 градус хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих