Конор Макгрегорын аав радиогийн хөтлөгчийг тулаанд дуудлаа

baab17964664dc3d57ec83224f2ab328791b6417Радиогийн сэтгүүлч Иэн Шихан радиогийн шууд нэвтрүүлгийн үеэр холимог тулаанч Конор Макгрегорын аав Тони Макгрегорыг доромжилж, дайрч давшилсан утгатай зүйлсийг ярьжээ. Тэрээр аав Макгрегорыг “Мэдрэл, тархиндаа юмтай” гэх зэргээр хэлсэн аж. Үүний дараа 59-тэй Тони Макгрегор маш ихээр бухимдаж, сэтгүүлчийг тулаанд дууджээ.

“Иэн Шихан гэдэг нөхөр Зул сарын баяраар шинэ нүүр бэлгэнд авахыг хүссэн бололтой. Дэвжээн дээр уулзъя” хэмээн Тони Макгрегор хэлсэн талаар спортс.ру цахим сонинд мэдээлсэн байна. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр, тулаан ирэх сарын 15-нд явагдах бололтой. Тоглолтоос олох бүх орлогыг буяны үйлсэд зарцуулахаар болжээ.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих