Н.Номтойбаяр: Прокуророос 6 сайдтай холбоотой мэдээлэлд хариу өгсөн

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хур15433965405bfe5cbcba9b5алдаанаар АТГ-аас ЖДҮХС-тай холбогдсон нэр бүхий гишүүд, сайд нарын талаар мэдээлэл өгөх байв. Гэвч ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. Улмаар Аюулгүй бодлого байнгын хорооны хурлын гишүүдээс ирүүлсэн бичигт Нийслэлийн прокурорын газраас албан бичгээр хариу өгсөн байна. Уг бичигт Зам тээврийн сайд Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарыг ЖДҮХС-гаас зээл авсан эсэх асуудлыг шалгаж байгаа гэсэн хариулт өгчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. “ЖДҮХС-гаас зээл авсан сайд нарын асуудлаар Засгийн газрыг огцруулах шаардлага тавьсан. Энэ хүрээнд байнгын хороогоор АТГ болон прокурорын байгууллагаас мэдээлэл авах асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрсэнгүй. 19 гишүүнээс найм нь ирлээ. Зохион байгуулалттайгаар ирц хүргэсэнгүй харж байна. Ж.Энхбаяр, Х.Нямбаатар гэх мэт ЖДҮХС-тай холбогдсон гишүүд санаатайгаар ирц бүрдүүлсэнгүй гэж дүгнэхээр байна.

Харин Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий гишүүдийн зүгээс тавьсан албан бичгийн хариу ирлээ. ЖДҮ-ийн сангийн хэрэгт нэр холбогдоод байгаа ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар , Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын зургаан сайдтай холбоотой мэдээллийг албан бичигт хавсаргаж Улсын ерөнхий прокурор Энх -Амгалан даргад явуулсан. Үүний хариу ирсэн.

Ингэхдээ улстөрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, оролцсон, өөрийн хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэйнөхцлөөр зээл олгуулсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж дуусаагүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3т заасны дагуу Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн.

Үүнээс Эрүүгийн хэргийг хянах шалгах тухай хуулийн 29.3 т хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад буюу эрүүгийн хэрэг үүсээд явж байх дундуур мэдээлэл өгөх боломжгүй гэж заасан байдаг. Тэгэхээр эдгээр зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа юм байна. Тийм учраас 29.3 үндэслээд мэдээлэл өгөх боломжгүй гэж ойлгогдохоор байна.

Хэвлэлээр ЖДҮХС-тай холбоотой мэдээлэл их байна.  Үнэн худал нь мэдэгдэхгүй байна. Үнэн байж болзошгүй энэ зургаан сайдын нэрийг явуулсан. Үүнд хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна” гэлээ.

Х.Соёл-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих