Эрдэнэтийн дарга асан Ц.Даваацэрэн шүүхэд нөлөөлж байна уу
Эрдэнэтийн дарга асан Ц.Даваацэрэн хүүгээ уснаас хуурай гаргахаар шүүхэд нөлөөлж байна уу
Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнгийн төрсөн хүү болох Д.Сугаржав нь 18 жил нөхөрлөсөн дотны сайн найзтайгаа Өмнөговь аймагт аймагт “Говь хүрээ” гэх хотхон барьж улмаар барилгаа ч дуусгалгүй төслийг хамтдаа эхлүүлсэн найзыгаа шоронд хийж өөрөө санаа амар наранд амарч, зугаалж байгаа талаар учир мэдэх хүмүүс яриад эхэлжээ.
Өнөөдрийн нийгэмд мөнгөтэй эрх мэдэлтэй хүний хүүхэд зугаалж цэнгэж ядарсан нэгнийх нь үр хүүхэд хэргийг нь үүрч шоронд орж хоцрох энүүхэнд болсон гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ.
Д.Сугаржавын найз иргэн Т нь хамтарч бизнес хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготойгоор хамтарсан компани байгуулан ажилласан бөгөөд хожим нь найз нь ааваасаа авсан гэж тайлбарладаг их хэмжээний мөнгө, эрх мэдэл, нэр нөлөө бүхий эрхмүүдийн тоглоомын золиос болон үлдэн гэж огт төсөөлөөгүй явтал нэг л өдөр шүүх хурал болж ялтан нэр зүүх болсон байна. Гэнэтийн энэ явдлын дараагаар дээд шатанд гомдол гаргасан ч хүлээж авах эсэхэд эргэлзэж байгаа ч хууль, шүүхийн байгууллагад шударга хүн байгаа гэдэг итгэл найдвараа алдалгүй эцсийн шат хүртэл гомдол гаргахаар болжээ.
Эд насандаа шударгаар хийж бүтээж яваа залуус хэн нэгэн эрх мэдэлтэн, тэдгээрийн үр хүүхдийн болж тоглоом болсоор байх уу?
Үүнийг гагцхүү шударга шүүх, шүүгч нар л засах учиртай.
М.Болд
Shuud.mn
URL: