Хүүхдэдээ хааяа гар хүрэх нь зөв үү?
Бид ээж аавдаа зодуулж л өссөн буруудсан юм алга, Монгол хүнд алганы амт хэрэгтэй гэх.. Гэтэл анхаараарай ээж аавуудаа. Таны өссөн орчин, идэж ууж байсан хүнс, үзэж хардаг байсан нэвтрүүлэг, найз нөхдийн холбоо гээд бүгд тэс ондоогоор хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийгээ дагаад хүүхдийн сэтгэлзүй, аливааг хүлээж авах хандлага асар өөр болсонг л ойлго.
Хүүхэд бурууг хийсэн үед яагаад буруу болохыг нь тайлбарла, хүүхэд санаатай бурууг хийдэггүй. Та түргэн авираар гар хүрснээр хүүхэд та хоёрын хоорондох итгэлцлийг үгүй хийдэг. Хүүхдэд “Хайртай хайртай гэдэг байж зодож байна, худлаа байх нь!, хайртай хүмүүстээ гар хүрч болдог байх нь, өөрөөсөө дүү болон дорд хүмүүсийг зодож байж аргандаа оруулдаг байх нь” гэсэн ойлголт л хамгийн түрүүнд буудаг. Сэтгэлд нь хоногшин үлддэг.
Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Сул дорой, олон нийтийн дунд өөрийгөө илэрхийлэх чадвар сул болдог.
Хүүхэд заль мэх зохион хэлэх, хулгай хийх, дүүгээ, найзуудаа дээрэлхэх, цохих, өөрөөсөө сул дорой нэгнийг өдөж хоргоож зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог.
Хүүхэд зөвхөн томчууд өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог, бусад үед дураараа авирладаг сөрөг хандлагатай болдог
Хүүхдүүд дийлэнхдээ шинийг эрэлхийлж судалж танин мэдэхүйн ертөнцөөр аялах үедээ БҮТЭЛГҮЙТЭЖ буруу зүйл хийлээ гэж аав ээждээ загнуулж, шийтгүүлэхэд хүрдэг. (Ханан дээр эрээчих, 00 цаас хөвөх, гал тогоо сүйтгэх гэх мэт) Зарим үед таны анхааралыг татах гэсэндээ, хайрыг хүссэндээ элдвийг санаалчилдаг нь бас л БҮТЭЛГҮЙТЭЛд хүргэдэг.
Бага насандаа гэр бүлдээ алганы амт үзэж өссөн хүүхэд насанд хүрээд нөхрийн, эхнэрийн, бусдын хүчирхийлэлд хэт хүлээцтэй, энэ нь байх ёстой зүйл би л тэсэх ёстой хэмээн хүлээж авдаг болох хандлагатайгаараа ХАМГИЙН ХОХИРОЛТОЙ ЮМ.
Хүүхдэд том дуугарч, цохиж, зодох нь тэдний БУРУУ ҮЙЛДЭЛ-ийг тухайн үедээ зогсоож болох цаг зуурын л арга юм. Гэхдээ тэдэнд яагаад зөв, яагаад буруу болохыг нь учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийн урмыг хугалж итгэлийг мохоохгүй, ирээдүйг нь СҮҮДЭРлүүлэхгүй хамгийн зөв алхам шүү.
Бид дийлэнхдээ өөрсдөө стресс ихтэй үедээ хүүхдэдээ гар хүрчихээд байгаагаа анзаараарай.
URL: