МАНАН-гаар халхавчилсан олигархиудын ШОУ

6666666666666666666666666666666666666-696x348МАНАН-гийн бүлэг үнэндээ л бүгдийг манантуулж дөнгөж байна даа. МАН-ыг төдийгүй АН-ыг ч хөлдөө чирж, ёстой цааш ч үгүй, нааш ч үгүй болгон түнтэгнүүлж байна. Алийг гэхээ мэдэхээ байж алиатахдаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хүртэл “Ардчиллын амин сүнс М.Энхболд” гэж зарлан нүүрээ түлэв.

Анх хотын даргаар сонгоход нь Су.Батболдыг тэр энэ гэж гоочилж суусан АН-ын нөхөд зүгээр л шоудаж, жүжигчилсэн тоглолт үзүүлж байсан нь мөн энэ өдрүүдэд ил болж байна. М.Энхболдын гарын хүн гэгддэг Су.Батболдыг огцруулах ид асуудал дэгдэх үед АН-ын цэнхэр үст Үүл дарга хүртэл “Огцруулах санал гаргаснаараа У.Хүрэлсүх өөрөө ирж, тайлбараа тавиач” хэмээн цаг хожиж, улмаар өчигдрийн НИТХ-ын гал дундуур 7 хоногийн завсарлага авч, орох байхаа олж ядан сандарцгаалаа.

Ийнхүү МАН, АН гэх нам мөн чанартаа үгүй болж, зөвхөн ашиг сонирхлын нэгдэл бүхий олигархиуд бий болсон гэдгийг харуулсан ойрын өдрүүдийн тэмцэл дундуур Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өөрөө гаргаж түнтэгнэлдсэн хэдэн нөхдөдөө бага ч атугай амсхийлт өгөх шив.

Гэхдээ тэртэй тэргүй өөрсдөдөө ямар нэг арга саамаар төсөв, төсөл гаргадаг нь ил болсон цагт Хотын төсвийг батлуулчихаад огцорчихъё оо гэсэн нь өөрийгөө бодсоных уу, үнэхээр дүн өвөл айсуй цагийн түмэн олноо, нийслэлтэйгээ бодсоных уу, бүү мэд хүсэлт боллоо. Хэрэв ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буй нь үнэн бол огцроод үлдэх хүнээр тэнгээ татуулаад хөдлөх хэр оновчтой байх бол…

Нийгмийн толь


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих