Нэрээ нууцалсан хандивлагчийг хайж байна
Сүүлийн 20-оод жилийн хугацаанд 10 гаруй сая юанийг сургуулиудад болон амьдралын боломж муутай оюутнуудад хандивласан нууцлаг хүнийг Хятадын Жэжянь мужийн хэвлэл мэдээллийнхэн болон энгийн иргэд хайж байна.
Тус мужийн Ниньбо хотын Холбооны сангийн дансаар дамжуулан мөнгөө хандивлаж ирсэн энэ эрхэм анхны хандиваа 1999 оны 12-р сард нэгэн сургуулийн барилгын засварын ажилд хандивлажээ. 10 мянга ба түүнээс дээш юань шилжүүлэхэд харилцагчийн нэр, хаяг шаардлагатай байдаг тул энэхүү нууц хандивлагч үргэлж 9999 юань шилжүүлдэг байж. Мөн голдуу 11, 12-р сард шилжүүлэг хийдэг, нэрийн хүснэгт дээр үргэлж “Болтугай” гэсэн утгатай дөрвөн ханз тавьдаг зэрэг нь тэр бүх хандивын эзэн нэг хүн гэдгийг баталж буй гэнэ.
URL: