Монгол банк бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа

15433098375bfd0a0d40993

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос ээлжит бус хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал болов.

Мөнгөний бодлогын хороог яаралтай хуралдуудах шаардлага гарсан учраас хуралдсан байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан“Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны ээлжит бус хурлаар Бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотод 6.8 хувьтай байна. Хэдийгээр түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс давж 6.7 хувиар өссөн боловч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байна.

Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан.  АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн. БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж байна. Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжлийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж. макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэгдэж байна.

Монголбанкнаас 2018 оны 12 дугаар сараас эхлэн Төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжаалах шинэ шийдвэрийг гаргалаа” гэв.

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: “Монгол банкны мөнгөний бодлогийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг гаргахдаа хэд, хэдэн хүчин зүйлийг харгалзан үзсэн.

Гадаад орчны өндөр түвшинд тогтож байгаа экспортын барааны үнэ нөлөөлж байна. Нөгөө талаасаа хөрөнгө оруулагчдын итгэл сайн байгаа. Энэ нь монгол банкны зээлжих зэрэглэлийг сайжруулж байгаагаас харагдаж байна. Төсөв бол мөнгөний бодлогын эдийн засгийнмакро тогтвортой хагжүүлж Монгол улсын үр дүндтэй хэрэгжиж байна.

Энэ нь хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдлийн түвшин 6,9 хувь болж буурч, ажил эрхлэлтийн түвшин сүүлийн хоёр жилийн түвшинтэй харьцуулахад  4,4 хувиар тасралтгүй нэмэгдэж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд гарч ирж байгаа сайн үзүүлэлт болж байна. Нөгөө талаас Оюутолгой компанийн далд уурхайтай бүтээн байгуулалттай холбоотой эдийн засгийн хөрөнгө оруулалт тасралтгүй орж ирж байгаа нь эдийн засгийн таатай сэргэлтэд нөлөөлж байна.

Үүнтэй зэрэгцээд 2016 оны 12 дугаар сараас авч хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлого, бодлогын хүүний шат дараалж буурсан явдал нь эдийн засаг руу гарч байгаа зээлийн нөхцөлд таатайгаар нөлөөлж байна. Энэ нь нэгдүгээрт зээлийн хүү тогтож буурч байгаагаас харагдаж байна. Нөгөө талаас эдийн засаг руу гарч байгаа зээлийн түвшин бол зээлийн нийлүүлэлт нэмэгдэж байгаагаас харагдаж байгаа. Мөн зээлийн хүүний түвшин буурч байгаа. Хүүний түвшин гурав орчим функ дээр эдийн засгийн хямралын хүнд үеэс буурчихаад байгаа. Зээлийн нийлүүлэлт нь нэмэгдэхэд бодлогын хүү буурсан нь хүчтэй нөлөөлсөн байна. Инфляцийн түвшин монгол банкны зорилтот түвшинд байгаа. Зорилтот түвшин бол 2020 он хүртэл инфляцийг 8 хувьд барьж, 2022 оноос 6 хувь руу бууруулах үндсэн чиглэлийг УИХ- аар баталсан байдаг.

Хэдийгээр дотоод эдийн засгийн инфляци сэргэж байгаа ч харгалзан үзэх дотоод хүчин зүйлүүд байна гэж үзсэн.  Гадаад хүчин зүйл дотоод эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Монгол улсын эдийн засаг гадаад орчноос хамааралтай экспортын бараа бүтээгдэхүүний 70 хувь орчим нь  зөвхөн гурван бүтээгдэхүүнээс хамаардаг. Энэ нөхцөл байдал нь гадаад  хүчин зүйлийг харгалзан үзэх зайлшгүй нөхцлийг үүсгэж байна. Гадаад орчны нөхцөл байдал цаашид үргэлжлэх юм бол төлбөрийн тэнцэл дээр дарамт болно.

Ийм нөхцөл үүсэх юм бол бодлогыг өсгөх арга хэмжээ авна гэснийхээ дагуу өсгөх шийдвэр гаргасан байгаа. Дотоод нөхцөл байдалд ирэх жил төсвийн зүгээс нилээд том дэмжлэг орж ирнэ. Макро эдийн засгийн  бодлогын тэнцвэрийг балансжуулахын тулд мөнгөний бодлого дээр зайлшгүй ийм арга хэмжээг авч байгаа юм” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих