Үйлдвэрлэлийн нөлөөгөөр хорт хавдар туссан ажилчдаасаа “Samsung” уучлалт хүсчээ

5bf7b6e6cf48dӨмнөд Солонгосын “Samsung Electronics Co” компани хагас дамжуулагч болон дэлгэцийн үйлдвэрлэлийн нөлөөллөөр хорт хавдар туссан бүх ажилчнаасаа албан ёсоор уучлалт хүссэн тухай “Korea Bizwire” цахим хуудаст мэдээлжээ.
“Samsung”-ийн хагас дамжуулагчийн үйлдвэрийн ажилчдын нэг цусны хорт хавдраар нас барсны дараа буюу 2007 оноос тус компанийн үйлдвэрүүд дэх ажлын нөхцөлтэй холбоотой шүүх хурлууд эхэлсэн байна. Хорт хавдар туссан бусад ажилчин нөхөн төлбөр олгохыг, уучлалт хүсэхийг, мөн ийм өвчин тусах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаарджээ.
Хорт хавдар туссан хүн бүрт 150 сая воны /132 мянган ам.доллар/ нөхөн төлбөр олгох тухай гэрээнд тусгасныг хэлэлцээнд хөндлөнгийн таслагчийн хувиар оролцож буй комисс энэ сард урьд нь мэдэгдсэн байна.
“Хагас дамжуулагч болон шингэн болор дэлгэцийн үйлдвэрлэлийн явцад эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдэлийг “Samsung Electronics” компани бүрэн хянаж чадахгүй. Өнөөдөр бид ийм өвчнөөр шаналж байгаа ажилчдаас болон тэдний ар гэрийнхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэж тус компанийн тэргүүн Ким Ки Нам мэдэгджээ.
Ugluu.mn

URL:

Сэтгэгдэл бичих