ИНЕГ-ын мэргэжилтэн бусдад зодуулж амь насаа алджээ

7sridl4b3apbq9i3sbpr4m5tfg_1Иргэний нисэхийн ерөнхий газрын алба хаагчид согтуурсан үедээ бусадтай маргалдаж улмаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлстийн ахлах мэргэжилтэн Х болон Б нар нь шөнийн цэнгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай маргалдаж зодоон хийжээ.

Улмаар иргэн Х гэгч нь хүнд гэмтэл авч яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн ч шархаа даалгүй нас барсан байна. Уг хэрэгт холбогдуулан гурван иргэнийг шалгаж байгаа ба хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих