Хилийн Чанад дахь иргэдийн спортын их наадам зохион байгуулах талаар судлах ажлын хэсэг байгуулагдана
Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр болон Дэлхийн Монголчууд хөтөлбөрт тусгагдсан биеийн тамир , спортыг хөгжүүлэх, хилийн чанад дахь иргэдийн санал санаачилгыг дэмжих, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Хилийн Чанад дахь Монгол иргэдийн Спортын их наадмыг тодорхой хугацааны мөчлөгтэйгээр зохион байгуулах саналыг Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, Спортын Хөгжлийн Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын Дэд сайд Г.Ганбаяр, Биеийн тамир, спортын газрын дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц нарт тавьсаны дагуу тэдний зүгээс дэмжиж, энэ ажлыг зохион байгуулахтай холбоотой асуудлыг судлах, санал боловсруулах ажлын хэсгийг спортын холбоод, клубууд болон Биеийн тамир, спортын газартай хамтарсан байдлаар байгуулж, тус газар чиглүүлж ажиллахаар тохироод байна.
Спортын холбоо, клубууд болон спорт сонирхогчид, спортод элэгтэй хүн бүрийг хамтран ажиллахыг урьж байна.
URL: