Төрийн хулгайчууд Солонгосын улс төрийн соёлоос суралцмаар юм

46709262_2235035059864778_6845499969365868544_nБНСУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх өчигдөр согтуугаар авто машин жолоодож байгаад цагдаад баригдажээ. Тэрээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө ЕТГ-т өгсөнийг нь ёсоор болгож албан тушаалаас нь огцруулсан байна. Үүгээр зогсохгүй Хөх ордны ёс зүйн хороонд өөрөө сайн дураараа хандаж ёс зүйн шийтгэл хүлээлгэнэ үү гэсэн өргөдлөө өгөөд байгаа гэнэ.
Гэтэл манай томчууд Төрийн ордондоо архидан согтуурна, авгай хүүхэн эргүүлнэ, хүчирхийлнэ, хүн зодно, машинаараа дайрна, хүйтэн зэвсэг гаргаж сүрдүүлнэ, цаашлаад бүр нэгнийхээ аминд хүрнэ. Энэ байтугай улсаас хулгай хийж тэр нь олон нийтэд ил болно.
Эцэст нь ямар нэг хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Хэвлэл мэдээллийн амыг таглаж, хууль хяналтыханд хахууль өгдөг биз.
Ичих, айх, гэмших гэсэн сэтгэлийн хөдлөл, хүмүүжил, ёс суртахуун байхгүй. Бараг л иргэдээ загнаад байгаа юм биш үү “төлнө, өгнө, манай дүү, эхнэр, ээж, аав авсан, Би уучлалт гуйхгүй” гэх мэтээр их л пээдгэр амьтад харагддаг.
Одоо өөрсдийгөө улс төрч, сэхээтэн гэж бодож байна уу? үгүй дээ үгүй иргэд чинь та хэдийг увайгүй ХУЛГАЙЧ гэж харж байгаа.
Төрийн хулгайчуудаас эхлээд жирийн иргэн хүртэл хүн бүр нэг юм бодох цаг болжээ.
М.Март
chuham.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих