Ж.Мөнхбат: Том булчингаар төрийг удирддаггүй, эв нэгдэл, зарчмаар удирддаг
ЭШЛЭЛ 1Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас сайд, дарга , гишүүд зээл авсан нь нийгэмд дургүйцлийн галыг дүрэлзүүлсэн.
ЭШЛЭЛ 2.Сайд нар нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан байхад хариуцлага тооцохгүй хаацайлаад байгаа Засгийн газар огцрох ёстой.
ЭШЛЭЛ 3.Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө таръя гээд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гурван гишүүн зурчихсан байгаа.
ЭШЛЭЛ 4.Ерөнхий сайдын хариуцлага нь байгаа онохгүй байна.
ЭШЛЭЛ 5.Жижиг дундаас зээл авсан сайд нарт хариуцлага тооцооч ээ гэж шаардлага тавьсных нь төлөө Д.Хаянхярвааг бүлгийн даргаас нь огцруулж байна. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хотын даргыг ажлаа өг гэж байна.
ЭШЛЭЛ 6.Засгийн газар эрх мэдлээ урвуулан ашиглаж, ард түмнийхээ боломжийг хулгайлсан.
ЭШЛЭЛ 7.Төр шиг төр байж чадахгүй бол бүгдээрээ таръя.
ЭШЛЭЛ 8.Намын дарга бүлгийн даргыг огцруулах үндэслэлээ “Намын бүлгийн эв нэгдлийг хагалсан, намын даргаа шүүмжилсэн” учраас гэж тайлбарласан.
ЭШЛЭЛ 9.Манай Архангайн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нийлээд л 850 сая төгрөгийн зээл хүссэн байсан. Гэтэл үүнийг нь ганц сайд авч байна.Үүнийг уучлаарай гэсэн ганц үгээр цайруулж болохгүй.
ЭШЛЭЛ 10.Намын нэр хүнд, ард түмний итгэл алга болсон.
ЭШЛЭЛ 11.Манай намын дарга “Намын даргаа шүүмжлээд байвал 2020 онд нэр дэвшүүлэхгүй” л гэдэг болсон. Бас Хяналтын хороог хуралдуулна, намаас хөөнө. Барина шүү, хорино шүү л гэдэг болсон.
ЭШЛЭЛ 12.Нам бол намын даргын компани биш. Нам бол хамтын удирдлагын байгууллага. Цэргийн анги биш. Намыг зарчмаар, эв нэгдлээр хамтын удирдлагаар удирдана.
ЭШЛЭЛ 13.Өнөөдрийн энэ хэрүүл тэмцэл манай намын 60-аад оны хоёр лидер, багын найзуудын үл ойлголцлоос болсон.
ЭШЛЭЛ 14.60 тэрбумын асуудлыг АТГ шалгаад, прокурор хянаад хэрэг биш байна аа гээд буцаачихсан. Ерөнхий сайдын мэдэлд 100 хувь байдаг ТЕГ дахин хэрэг нээгээд шалгаж байгаа гэнэ лээ.
ЭШЛЭЛ 15.Хэрвээ энэ схем хэрэгжсэн нь үнэн юм бол Ерөнхий сайд баримт гаргаад ярих хэрэгтэй. Ерөнхий сайдын төрсөн дүү яамны газрын дарга хийж байгаа. Төрсөн эгч нь гаалийн лабораторийн дарга. Энэ 60 тэрбумын схем үнэн юм бол хэнд, хэдэн төгрөг төлөөд энэ албан тушаалд очсон бэ гээд ярих хэрэгтэй.
ЭШЛЭЛ 16.2012-2016 онд манай нам хүнд байсан. Цалингаа ч тавьж чадахгүй байсан. Тэр үед энэ намыг олонхи болгохын төлөө зүтгэсэн хоёр хүний нэг нь М.Энхболд дарга, нөгөөх нь би. Энэ өнцгөөрөө түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн. УИХ дахь 26 суудлыг 65 болгосон. Энэ ялалтын хүчинд өнөөгийн дарга нар дарга хийж байна.
ЭШЛЭЛ 17.Ерөнхий сайд шүүх тогтоогоогүй гээд сайд нараа авч үлддэг юм байж. Тэгвэл яагаад шүүх тогтоогоогоогүй байхад дэд сайдад, улсын үйлдвэрийн даргад, агентлагийн дарга нарт хариуцлага тооцоод огцруулчихдаг юм бэ. Үүнд логик байна уу?
ЭШЛЭЛ 18. УИХ Жижиг дундын зээлд холбогдсон томилдог байгууллагынхаа даргад, ерөнхий аудиторт хариуцлага тооцчихлоо. Ерөнхийлөгч зөвлөх, хэвлэлийн албаны даргадаа хариуцлага хүлээлгэчихлээ. Гэтэл Засгийн газар сайд нараа хамгаалаад үлдэх гээд байна.
ЭШЛЭЛ 19.Засгийн газрыг огцруулна гэсний төлөө 32 гишүүн УИХ-ыг бойкотлосон.
ЭШЛЭЛ 20.Одоо бол амиа бодсоноос намаа бодох цаг. Намаа бодсоноос улсаа бодох цаг. Эрх ашгийн эрэмбээ зөв тавих ёстой.
ЭШЛЭЛ 21.Албан тушаал эрх мэдэл зуурдынх. Ард түмэн эх орон мөнх.
ЭШЛЭЛ 22.Би ч бас огцорч үзсэн. Муудсан юм алга л байна. Ардчиллаас хойш 15 Ерөнхий сайд огцорсон.
ЭШЛЭЛ 23.Том булчингаар төрийг удирдахгүй, том ухаан, том ёс суртахуун, том эв нэгдлээр удирдана.
ЭШЛЭЛ 24.Монголын төрд ах дүүгийн амин хэлхээ биш, зарчим үйлчлэх ёстой.
24tsag.mn
URL: