Хар тамхи зөөвөрлөгч залуусыг саатууллаа

Замын-Үүд боомтоор өнгөрсөн лхагва гаригт бүлэг залуус их хэмжээний хар тамхи оруулж ирэхийг завджээ.

Залуус галт тэргээр зорчихдоо гялгар ууттай цагаан бодис биедээ нуусан байсныг эрүүгийн цагдаа нар илрүүлсэн байна. Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр тэдний тээвэрлэж явсан бодис геройны төрлийн хар тамхи байсан гэнэ. Тэдгээр залуусыг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Тэд “Бид юу ч мэдэхгүй. Хэн нэгэн нь бидний тээшинд хийсэн байх” хэмээн мэдүүлжээ. Энэ хэргийг УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасгийнхан шалгаж байна.

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих