Засгийн газрыг огцруулах асуудлаар МАН-ын удирдах зөвлөл хуралдах гэж байна

15432862635bfcadf77f07e

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо Засгийн газрыг огцоруулах асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Гэхдээ үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна.

Удирдах зөвлөлийн хуралдааны дараа намын бүлэг хуралдаж мөн уг асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэнэ. Энэ бүхний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болох ажээ. Ингэхээр өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо амжиж хуралдах уу гэдэг нь бас тодорхойгүй болж байгаа юм.

Эргэн сануулахад  өнгөрсөн баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрын хуивь заяаг дэнслэх ёстой байсан ч ирц хүрээгүйн улмаас өнөөдрийг хүртэл  хойшлоод байгаа билээ.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих