Мүн Жэ Иний нэр хүнд унажээ

712-15432518005bfb933d1ca3aСӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг дэмжигчдийн тоо түүхэн доод түвшинд буюу 52.2 хувьд хүрч буурсан тухай “The Korea Times” сонинд нийгмийн судалгааны “Realmeter” агентлагийн мэдээллээс иш татан бичжээ.

Нийгэм-эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлүүд үргэлжилсээр байгаа энэ үед Өмнөд Солонгосын удирдагчийн нэр хүндийн үзүүлэлт найм дахь долоо хоногтоо буурч байна гэж “The Korea Times” сонинд онцлон тэмдэглэсэн байна. “2017 оны тавдугаар сард төрийн эрхэнд гарах үедээ Мүн Жэ Ин хамгийн алдартай Ерөнхийлөгч байсан бол хагас жил өнгөрсний дараа сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлэхгүй байснаар сонгогчдынхоо дэмжлэгийг алдлаа” гэж тус сонинд гарсан нийтлэлд тэмдэглэжээ.
 Мүн Жэ Иний нэр хүнд ийнхүү унасны шалтгаан нь үндэсний эдийн засгийг сэргээх болон 10 дугаар сард 13 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн ажилгүйдлийн түвшнийг бууруулах гэсэн амжилтгүй оролдлоготой нь холбоотой байна. Ялангуяа 30 хүртэлх насны залуус болон жижиг бизнес эрхлэгчдийн дунд Мүн Жэ Иний нэр хүнд доогуур байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих