Сирийн босогчид гадаадын найман инженерийг хулгайлжээ

Сирийн баруун хойд хэ­сэгт орших Идлиб мужид өн­гөр­сөн мягмар гарагт хэдэн арван босогч, алан хя­даг­чийг бүсэлж, устгасан та­лаар “САНА” агентлаг мэ­дээл­лээ.
Цэргийн тусгай ажил­ла­гааны­хан тэднийг Туркийн хилтэй ойролцоо, Жебель-эз-Завия хэмээх уулархаг нут­гаас баривчилсан байна.
Харин энэ өдөр зэвсэгт дайчид Сирийн Хомс мужаас га­даадын харьяат, цахил­гааны найман инженерийг хул­­гайлжээ. Одоогоор ин­женерүүд чухам хаана бай­гаа нь тодорхойгүй байна.
“Жандар” цахилгаан стан­цад ажилладаг эдгээр ин­женер микро автобусаар явж байгаад сураггүй бол­жээ. Тэднийг зэвсэгт алан хядаг­чид хулгайлсан болох нь ан­хан шатны мөрдлөгийн үеэр тог­тоогджээ. Эрчим хүчний яам­наас хөлсөлсөн гадаадын ин­женерүүд үйлдвэрлэлийн бүсээс алга болсон нь илэрсэн аж. Хулгайлагдсан инженерүүд аль улсын иргэд болох нь одоогоор тодор­хойгүй байна.
Үүнээс гадна Сирийн хууль сахиулагчдын мэдээлс­нээр тус улсын өмнөд хэсэгт босогчдын ээлжит халд­лага дэгдэх үеэр 14 цэрэг, цагдаа бүгэгсэд дээр очиж чаджээ. Тус улсад ганцхан хоногийн дотор 82 хүн халдлагын золиос болж амиа алдсан байна. Амиа алдагсдын до­тор энгийн номхон иргэд ч байгаа гэнэ.
Сири улсад өнгөрөгч гуравдугаар сарын дундаас Засгийн эсрэг бослого дэгдэн, одоо ч үргэлжилсээр байгаа юм. Сөрөг хүчнийхэн тус улсын Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардаж, ийн­хүү бослого зохион байгуулж байгаа аж. Энэхүү шаардлагыг АНУ болон Европын орнууд дэмжиж, Дамаскийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа билээ.
НҮБ-ын мэдээллээс үзэхэд Сирид болж буй мөр­гөл­дөөний уршгаар амиа ал­дагсдын тоо 5000-д хүрчээ.
Харин Сирийн засаг захиргаа хоёр талаас 1.5 мянга гаруй хүн амиа алдсан, үүнээс 1.1 мянга нь хууль сахиулагч гэж үзжээ. Түүнч­лэн босогчдын зэвсэг, техник хэрэгсэл сайн байгаа талаар мэдээлсэн байна.
Сирийн зөрчилдөөн сүүлийн үед улам хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн болон хувираад байгаа. Хэдхэн сарын өмнө Сирийн армиас оргосон цэргүүд Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл явуу­лах зорилгоор Турктэй хил­лэдэг бүсүүдэд “Сирийн чөлөөт арми”-ийг байгуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих