MNTM шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнийн нас бардаг өдрийн цахилгаан шатны бичлэгийг ах нь дэлгэлээ
MNTM шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнийн нас барсан шалтгаан одоог хүртэл тодорхой болоогүй байгаа билээ. Тэгвэл түүний ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа түүнийг нас барахын өмнөх бичлэгийг олон нийтэд ил болгон дараах тайлбарыг хийжээ.
Баримт, бүх хүн үнэнийг мэдэх хэрэгтэй! Заавал цааш нь ”Share” хийж олонд түгээнэ үү!
1р дүрс- 10р сарын 24н буюу хэрэг гардаг өдрийн бичлэг, миний дүү гэрээсээ гараад 6-в орцны 10н давхараас доош бууж буй дүрс. Дүрсийг сайн ажиглавал нүднийхээ нуухыг авч байгаа, хүзүүгээ нухацтай харж байгаа нь харагдана, урд орой нь ямар нэг зүйл болсон мэт. Өглөө 10н цаг 35 минутанд гэрийн өмдөө санд мэнд тайлаад, гар утсаа авалгүй гарсан. бичлэгийг харагдах өнцөгт 6Д гэж харагдхаар баруун дээд буланд 6д Гэж харагдахаар тэгвэл үнэнээрэй бол баруун доод буланд 6-В жижиг липт гэсэн бичигийг харж болно ийм айхтар гэхдээ надад яг оригоорой дүрс нь байгаа эхлээд эд нарын бэлдсэн худал баримтийн оруулж байна
2р дүрсийг 10н цаг 48н минутанд харвал яарсан байдалтай, хурдан алхаж байгаа нь харагдана. Бодвол итгэж найдсан хүн нь дуудсан бололтой их л яарсан байдалтай алхаж байна.
3-р дүрс буюу 10н цаг 37н минутанд лифтээр дээш гарч байгаа дүрс нь айж сандарсан, ямар нэг зүйл бодсон харагдаж байна. Лифтнээс буугаад шууд зүүн гар тал руугаа эргэсэн нь, хэн нэг мэддэг айлдаа орж байгаа юм. Хэрэв 11н дархар луу анх удаагаа гарч байгаа бол лифтнээс буугаад хоёр тийшээгээ харах байсан.
Мөн түүнчлэн 6-в орцноос 6д орц руу граш-аар дамжин алхаж үзэхэд, 13н минутыг зарцуулж байсан. Яагаад 2хон минутанд 6д орц руу очсоныг мэдэх үү? Яагаад гэвэл тэд цагыг нь засч тааруулсанд байгаа юм. Хүн компьютер-нийхаа цагийн засч тааруулдагтай адил, энэ батлагдсан. Мөн хэргийг мөрдөж байгаа, мөрдөн байцаагч граш-аар явж байгаа бичлэгийг прокурор-т өгөөгүй, эсвэл байцаагчид энэ дүрс байхгүй нь батлагдсан, учир нь прокурор өөрийн биеэр мэдэгдэл хийхдээ дээшээ болон доошоо липтээр бууж байгаа дүрс бичлэг хавтас хэрэгт хавсаргаж авсан гэж хэлсэн. Граш-аар орц руу дамжин очиход нилээн хэдэн камер байна, миний дүү өнгөрдөг өдрийн буюу хэрэг болдог өдөрийн бүх дүрс бичлэгийг хавтас хэрэгт хавсаргахгүй байна.
Нэмэхбаяр гэх найз залуу нь миний дүүгээс ах, 16хан настай байхад нь араас нь гүйж сэтгэлийг нь өөртөө татсан.
Би Нэмэхбаярын бүх үнэнийг маргааш дэлгэнэ, ямар аймар, юу ч хийхээс буцахгүй хүн гэдгийг нь ард түмэн мэдэх болно. Бүх зүйл тэд тэмцээнээс гар гэж дарамталсанд байгаа юм, 8н жил загвар өмссөн хүн юу гэж тэмцээнээс гарах билээ? Оролцож байсан тэмцээндээ ялаад ээж болон эмээгээ эмчлүүлнэ гэж надад ярьж байсан дүү минь юм шүү дээ. Итали улсын Милан хотын загварын агентлаг-тай нэг жилийн гэрээ хийн ажиллахад ганцхан алхам дутуу байсан юм шүү дээ.
Хайртай дүүгийнхээ амьдралын сүүлийн энэ дүрс бичлэгийг харах надад үнэхээр хэцүү байна, цурхиран уйлж үнэнийг олох тусам дүүгээ өрөвдөж байна. Дүүг минь хөнөөхгүй зүгээр бэртээгээд амьд мэнд бүлээн амьсгалтай орхичихгүй яаасан юм бэ? eejinhen yriltsalgiig havsargav BODIT Unen bol ene. ОХИН ГЭРИЙНХЭЭ ТҮЛХҮҮРИЙГ ГАРТАА АТГААД, АМ НЬ АНГАЙСАН БАЙСАН-
Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж болох Г.Чимгээтэй холбогдож тодруулга авлаа.
-Охин тань нас барсанд гүнээ эмгэнэж байна. Та яг юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Миний охин бол амиа хорлох хүн огтоосоо биш. Би болон эмээ нь үүнийг сайн мэднэ. Тэр өдөр Хан-Уул дүүргийн цагдаагаас надруу залгаад “Та манай хэлтэс дээр хүрээд ирэхгүй юу” гэсэн. Би “Юу болсон бэ?” гэсэн. “Ирэхээр тань хэлье” гээд салгасан. Тэгээд очтол “Таны охин өндрөөс унаж нас барсан байна. Задлан шинжилгээгээр илүү нарийн мэдэх болно. Хариу нь 14 хоногийн дараа гарна” гэсэн. Тэгээд надад хэргийн газраас авсан зургуудыг нь үзүүлсэн. Цогцосыг нь харуулаагүй. Зурагнаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан,царай нь цонхийсон байсан. Хүн харахад их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс хуураад зулгарсан, гэрийнх нь цагаан подволкний баруун мөрөн дээр цус юм шиг толбо болсон, зүүн тохойн цамц нь иртэй зүлээр зүссэн мэт урагдсан, цамц нь дотуур нь өвс болсон байсан гэж би харсан. Түүнчлэн миний охины бүх биеийн яс нь хугарсан юм шиг байна лээ. Их л амь тэмцэж, тарчилж амиа алдсан юм шиг байна лээ. Охиныг маань чирсэн гэж бодож байна.
Мөн гэрийнхээ түрхүүрийг гартаа чанга атгасан байсан. Амиа хорлох хүн гэрийн түлхүүрээ атгах уу. Өндрөөс унасан байхыг нь тус байрны цэвэрлэгч хог шүүрдэж байгаад олсон гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм билээ. Хүн дуудаж гаргасан эсэхийг би сайн мэдэхгүй байна.
-Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байсан?
-Тэгсэн. Гэхдээ би бодохдоо амиа хорлосон гээд хэргийг хаах гэж байна гэж ойлгож байна. Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа. Миний охин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Өдөр бүр утсаар яриад “Ээжээ охин нь заавал түрүүлнэ. Зорилгодоо заавал хүрнэ” гэдэг байсан. Охин минь гуравхан настай байхаасаа эхлээд л би алдартай модель болно гэдэг байсан. Сайхан охин минь шоуныхаа шилдэг гуравт орсон байсан шүү дээ.
-Таны хэлж байгаагаар хүний гарт амиа алдсан гэж байна. Хардах хүн байгаа болов уу?
-Амиа алдахаас хэдхэн хоногийн өмнө Нүхтийн нэг рестранд шоунд оролцож байхад эмээ нь эргэж очиж хамт байх үед нь хамт оролцож байсан нэг охины ээж нь манай охины өмнө нь маанын ерөөл тавиад байсан гэсэн. Тэгсэн эмээ нь дургүйцэж, нас бараагүй байгаа хүний өмнө яагаад маань тавиад байгаа юм бэ, ав гэхэд нь үргэлжлүүлэн тоглуулаад байсан гэсэн. Тэр хүнийг ч шалгуулна гэж бодож байна. Надруу маш их хүн залгаж би ухаан санаа тиймхэн байна. Ямар ч байсан охиныхоо энэ амиа алдсан хэргийн араас эцсээ хүртэл явна. Уг нь бил нар маргааш гаргах ёстой байсан. Гэр бүлээрээ ярилцаад задлангийн хариу гарсаны дараа гаргахаар болсон. Магадгүй хариуг нь өөрчилж магадгүй шүү дээ. Эгч нь их гомдолтой байна.
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн найз залуу н. Нэмэхбаяр хэлэхдээ:
-Талийгаач ойрд их сэтгэл санааны хямралтай байсан. Сэтгэл зүйч дээр хүртэл очиж эм бичүүлж авсан. Учир нь их даруй дуугүй, гэрээсээ олон хоногоор гарч байгаагүй юм. Харин тэр шоу болохоор гэрээсээ өөр газар гуч хоног байлгадаг. Бас их өндөр шалгууртай шүү дээ. Амиа хорлосон гэдгийг нь цагдаа нар шалгаж тогтоох байх. Гадуур их худал мэдээлэл зөндөө гарч байна. Би түүнд их харамсаж байна гэв.
URL: