Сибирийн хүйтэн агаар орж ирж байна

20180609_зураг өвөлжилтСибирийн хүйтэн агаарын масс Монгол руу цөмрөн орж ирж байна гэж Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийг хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхжаргал хэллээ.

Тэрбээр “Монгол орны өвлийн агаарын даралтыг Сибирийн их даралтын орон тодорхойлдог. Сибирийн хүйтэн агаар нь 1990-ээд оноос хойш эрчимжээд байгаа юм. Дэлхийн дулаарлын улмаас хойд хагаст байгаа цасны хэмжээ багасаж байгаа. Үүнээс чийглэг дулаан агаар дээш хөөрч гардаг. Уур амьсгалын дулаарал, агаарт усан уур үүсгээд, өвөлдөө цасан бүрхүүл нэмэгдэх болсон. Ингэснээр газрын орчил урсгал өөрчлөгдөн  Монгол орон дээр тогтож байгаа хотос илүү гүнзгийрч байгаа юм” гэв.

Монголд сүүлийн 18 жил хүйтрэлийн давтамж нэмэгдсэн байна. Судалгаагаар 2000 оноос өмнө жилд эрс хүйтрэлт 2-3 удаа тохиолддог байсан бол  үүнээс хойш дөрвөөс дээш удаа болж нэмэгджээ. Эрс хүйтрэл гэдэг нь -30 хэмээс дээш хүйтрэхийг хэлдэг аж. Товчхондоо, Монголын нийт нутгаар дөрвөн удаа -30 градусаас дээш хэмд хүрч эрс хүйтэрчээ.

Энэ жилийн хувьд Монгол орны нийт нутгийн 20 гаруй хувьд зуд болох эрсдэл өндөр байна гэсэн тооцоо гарчээ. Тодруулбал, Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан төлөвөөр Ховд, Увсын ихэнх нутаг, Баян-Өлгийн аймгийн зарим сум, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр зуд болох эрсдэл өндөр байгаа аж. Энэ нь зуншлага оройтсонтой холбоотой юм байна.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих