ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

15429646045bf7c57c8e781

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэв. Өчигдөр хуралдсан Төсвийн  Байнгын хороо энэ асуудлыг хүлээн авах шаардлаггүй гэдэг дээр саналаа нэгтгээд байсан юм.

Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, гишүүдийн 82,6 хувь нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ингэснээр 2019 оны улсын төсөв шуударч байгаа юм.

Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч өчигдрийн чуулганы хуралдаан дээр хоригт тодотгол хийсэн гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан.

Иймд өнөөдөр Төсвийн байнгын хороо дахин хуралдаад хоригийг хүлээж авахгүй, гэхдээ Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирвэл Ерөнхийлөгчийн саналыг тусгая гэж шийджээ.

Хуралдааны үеэр гишүүдийн ирц муу байгаа болон Засгийн газрын сайд нар ч орж ирэхгүй байгаад гишүүд нэлээд бухимдалтай хандаж шүүмжилж байсан юм.

Өнөөдрийн чуулганы  нэгдсэн хуралдаан үүгээр  өндөрлөлөө.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих