Иргэдийн газрыг булаан дээрэмдсэн гэх прокурор П.Эрдэнэбатыг АТГ-т шалгаж байна
Прокурор ёсзүйгээ зөрчсөн байж болзошгүй, мөн хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудлыг АТГ-аас шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тэдний дунд Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш судлаач, хяналтын прокурор П.Эрдэнэбаттай холбоотой зарим асуудлыг АТГ-т шалгаж байгаа аж.
УЕП-ын Хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ж.Отгонбат “П.Эрдэнэбат прокурортой холбоотой мэдээлэлд шалгалт хийж, манай хэлтсээс шалгах боломжгүй зарим асуудлыг АТГ-т шилжүүлсэн. Асуудлын хувьд иргэд хоорондын маргаан юм билээ” гэжээ.
Прокурор П.Эрдэнэбаттай холбоотой элдэв таагүй асуудал гарсаар байгаа. Эрхзүйч, Хуульч, Хууль цаазын ахлах зөвлөх хүн байж нийтийн эрх ашгийг зөрчиж, төрийн хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэсэн гомдлыг газраа дээрэмдүүлсэн иргэд мэдээллийн байгууллагад хандсан.
Тэрбээр өөрийн албан тушаалаа ашиглан тэтгэвэртээ гарсан хоёр эмэгтэйн газрыг булаан дээрэмдсэн ба улмаар хүч хэрэглэн, хэл амаар доромжилсон байгаа. П.Эрдэнэбатын газрын гэрчилгээг xоxирогч хоёр эмэгтэйн газартай хууль бусаар давxцаж олгосон байсан тул энэ хэргийг шийдүүлэxээр xоxирогчид шүүx, цагдаагийн хаалгыг олон хоног харуулдаж, сэтгэл санаа болон эд хөрөнгөөр xоxирсоор байж шийдвэр гаргуулсан байдаг. Уг хэргийн талаар шүүxээс газрын гэрчилгээг давхардуулан олгосон байна хэмээн үзэж П.Эрдэнэбатын хууль бусаар олж авсан газрын гэрчилгээг цуцалжээ.
Тодруулбал, хоxирогч О.Болорцэцэг, Ч.Пагамсүрэн нар шүүxийн мэдүүлгэндээ “Бид 2015 оны 10 дугаар сард хашаагаа барьж байтал П.Эрдэнэбат хэсэг бүлэг хүмүүс дагуулан ирж төрийн албаны хүний ёс зүйгүй харьцаагаар харьцан экскавотарын шанагаар цохичих гээд, дагуулан ирсэн хүмүүс нь зэрлэг балмад үг хэллэгээр биднийг доромжлон ажил хийлгэх аргагүй болгосон тул бид ажлаа орхисон. Биднийг ажлаа орхисны дараа өдөр П.Эрдэнэбат том нүх ухсан байсан.
Энэ байдлаас харахад хяналтын прокурор П.Эрдэнэбат нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа удаа дараа ашиглаж хууль бусаар газар эзэмших эрхийг өөртөө олж авсан нь илэрхий байна. Уг хэргийн талаар тодорxой баримтууд shuukh.mn болон нийслэлийн газрын сайт дээр тавигдсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр” гэж ярьсан юм.
http://new.shuukh.mn /zahirgaaanhan/2231/view П.Эрдэнэбатын ХУД дэх газрыг хүчингүй болгосон шүүхийн захирамж нь байна.
Дашрамд дуулгахад, П.Эрдэнэбат прокурорын хувьд хөрөнгө орлогоороо бусад прокуроруудаа тэргүүлдэг хур баян гэх. Өнгөрсөн 2017 оны хөрөнгөө АТГ-д мэдүүлснийг нь харахад тэрбээр 4.5 тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 164 сая төгрөгийн 5 авто машин 173 сая төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй. Дансандаа 182 сая төгрөгний хадгаламжтай. Бусдаас 4 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.
Хөрөнгө орлогыг нь задалбал, Нийтийн орон сууц, зуслангийн байр, хувийн орон сууц, хашаа байшин гээд нийт 5 орон сууцтай. Гэр, авто зогсоол, авто граж, өвөлжөө, хаваржаа, гүний худаг, хүлэмж гэх мэт зургаан барилга байгууламжтай, “Hyundai, – 1,”Hyundai,” – 1,Hyundai, – 1, “Nissan,Diesel- 1”, “Toyota,Prius” гээд таван машинтай. Мал аж ахуйтай бөгөөд хурдан удмын адуутай.
Үнэт эдлэл нь 173 сая төгрөгөөр үнэлэгдэх, “Эрдэнэс таван толгой” ТӨХК бусад, “Говь” ХХК бусад, “Атар тэжээлийн аж ахуй Нөхөрлөл”, “Уран барилга” ХК зэрэг компани, хоршоололд хөрөнгө оруулсан тэрбээр бусдаас 4 тэрбумын төгрөгийн авлагатай ийм л баян прокурор ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: