БНСУ дахь нохой нядалгааны хамгийн том газрыг хаана

5bf765ba0ff80БНСУ дахь нохой нядалгааны газруудыг хаах ажлыг хамгийн том газраас эхлүүлсэн тухай тус улсын холбогдох албаны удирдлагууд мэдээлэв.

Нийслэл Сөүл хотоос өмнөд зүгт оршдог Сённам хот дахь “Таепёндун” цогцолборын үйл ажиллагааг ирэх хоёр хоногт зогсоох бөгөөд үүнийг олон нийтийн хүрээлэн болгон тохижуулахаар болжээ.

БНСУ-д нохойн махыг түгээмэл хэрэглэдэг бөгөөд жилд дунджаар нэг сая нохойг хүнсэнд хэрэглэдэг ажээ. Харин нохойг гэрийн тэжээмэл амьтны хувиар тэжээхийг хүсдэг иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор дээрх үйл ажиллагааг эцэслэх шийдвэрийг гаргасан нь энэ юм.

“Энэ бол түүхэн цаг үе” гэж Солонгосын амьтны эрхийг хамгаалах байгууллагаас гаргасан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

“Таепёндун” цогцолбор нь тус улс даяар үйл ажиллагаа явуулдаг зоогийн газруудыг нохойн махаар хангадаг гол нийлүүлэгч бөгөөд үүний нядалгааны зургаан газарт олон зуун нохойг тэжээдэг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих