Загвар өмсөгчийн үхэлд Э.Одонтунгалаг буруутай юу?

olloo_mn_1542940417_ddd

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан асуудалд олон хүнийг шалгаж байгаа талаар талийгаачийн төрсөн ах мэдээлсэн.
Ар гэрийнхний хэлж буйгаар талийгаачийг амиа хорлоогүй, гадны нөлөөтэй амиа алдсан туд шүүх шинжилгээний хариуг үнэн зөв гарахад эргэлзэж байна гэсэн юм.
Талийгаач бүсгүй хувьд “Мongolia s next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч байсан бөгөөд амиа хорлохооргүй хүүхэд байсан гэх. Харин түүний өрсөлдөгч загвар өмсөгч Э.Одонтунгалагийг хорлосон байж магадгүй хэмээн ар гэрийнхэн, ах нь хардаж буй.
Тэгвэл Э.Одонтунгалагийн талаар түүний арван жилийн ангийнх нь багш Э.Энхмандах ийнхүү бичжээ.
Тэрбээр “Энэ Э.Одонтунгалаг гээд охин руу дайрч давшлаад байгаа хүмүүст хэлэхэд Улсын тэргүүний 84-р сургуульд 6 жил ангийг нь удирдсан багш нь байна. Зургаан жил ангийн багш болж анги хамт олноо удирдаж явахад минь миний охин анийн дарга хийж түшиг тулгуур минь болж явсан. Хүмүүс яасан муухай юм бичдэг юм бэ.
Ээж нь талийгаач Чамин-Эрдэний өмнө маань мэгзэм уншсан, угаасаа энэ охин хүн алахаар ч гэж байх шиг.
Би л хувьдаа Одонтунгалагийнхаа ээжийг тийм маань энэ тэр уншиж явах аргаа барсан үйлдэл хийдэг хүн гэж бодохгүй байна.
Сэхээтэн гэр бүлээс гаралтай миний охиныг хүмүүжүүлсэн ээж, аавын хувьд хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн төлөө зөв эергээр хандаж, нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өөрийгөө илэн далангуй илэрхийлж чадах маш том зөв хүмүүжлийг олгож өгсөн гэж бодож байна.
Нас барсан охинд харамсаж байгаа ч маань мэгзэм уншаад өнгөрчихлөө гэж бодож байгаа бүх хүмүүст хандаж хэлэхэд ийм хачин байж болохгүй юм ярьж талийгаач охины ясыг битгий өндөлзүүлээч. Ард үлдсэн талийгаачтай адилхан нэг охины амьдралаар битгий тоглооч.
Амьд байхад нь бүгд муулаад л тэгснээ нас барангуут бүгд сайлаад ямар аймар хэрэг вэ. Би бол охиноо өмөөрч байна. Миний охин та нарын бодож байгаа шиг тийм аргаа барсан үйлдэл хийдэг охин биш. Наймдугаар ангиасаа өндөр нуруугаа загварын тайзнаа алхаж хөгжүүлсэн олон тэмцээн уралдаанд оролцож гадаад дотоодгүй явж байсан миний охиныг муулахыг хориглож байна.
Жижигхэн хүмүүс ярьж,  жинтэй хүмүүс яригддагийг санаж миний охин хүчтэй байгаарай. Үүнийг миний охиныг таних, намайг таних бүх хүн тарааж хийж өгөөрэй. Хүндэтгэсэн Одонтунгалагийн ангийн багш Э.Энхмандах” гэсэн тайлбарыг хийжээ.
Харин Э.Одонтунгалаг өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих