Д.Сумьяабазар төрийн албыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хөдөлгөж байна гэв
Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамны сайд Д.Сумьяабазар болон төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар баталсан журмаа зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж аж ахуй, албан газруудыг хохироон төрийн албыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хөдөлгөж байна.
Уул Уурхай Хүнд үйлдвэрийн яамнаас зарласан “Тусгай зөвшөөрөл олгох” сонгон шалгаруулалт 2018 оны 11 дүгээр сарын 14-ны 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд хүлээж авах тов гарсны дагуу албан байгууллагууд материалаа өгсөн юм. Уг тендерийг нээх хугацаа нь 2018 оны 11 сарын 16-ны 09:00 минутад ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд нээх байсан.
Гэвч энэхүү тендерийг ХҮЧИНГҮЙД тооцож тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг Уул уурхайн яаманд ажилладаг баттай эх сурвалжаас нягталж судлахад УУХҮ-ийн яамны сайд Д.Сумяабазар, Төрийн нарын бичгийн дарга Г.Нандинжаргал нарын хамаарал бүхий компаниудаас гадна Монголын уул уурхайн томоохон компаниуд сонгон шалгаруулалтын материал бүртгэлээс хоцорч, ирүүлж амжаагүй гэх шалтгаанаар тухайн тендерийг хүчингүйд тооцож тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэв.
Үүгээр барахгүй тендер зарлагдсан өдрөөс хойш 30 хоногийн хангалттай хугацаа байсан байхад яагаад нэмж компани бүртгэх гээд байна вэ?
Төрийн нарын бичгийн дарга Г.НАНДИНЖАРГАЛ нь “АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ДАШЗЭВЭГ”-т албан бичиг хүргүүлж тухайн тендерийг хүчингүй болого хэмээн тушаасан гэнэ. Шалтгаан нь өөрсдийн хамаарал бүхий компаниудыг нэмж бүртгэх ашиг сонирхолтой байгаа юм. СШ-28 кодтой Тусгай зөвшөөрөл олгох энэ тендер нь зарлагдхаасаа өмнө эзэн нь тодорсон зохион байгуулалттай, луйврын шинжтэй тендер гэдэг нь хэний ч нүдэнд илт, ойлгомжтой байна.
Энэхүү хүч түрэмгийлсэн эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйлдлийг шалгах газрууд нь шалгаж ард түмний дуу хоолой болсон сэтгүүлчид та бүхэн энэхүү тендерийн сонгон шалгаруулалтын хөшигний цаадах үнэнг илчилж өгнө үү. УУХҮ-ийн сайд Д.Сумяабазар болон тус яамны Төрийн нарын бичгийн дарга Г.Нандинжаргал нар энэхүү үйлдлийнхээ талаар тайлбар өгнө үү.
https://www.facebook.com/groups/1553678804662955/permalink/2209253712438791/
URL: