Гишүүн Ж.Мөнхбат зөвлөхийнхөө зодооноор “ЗОХИОЛ” бичив үү?

1542702955_135622УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн цахим хуудаснаа улс төрийн зорилгоор зөвлөхийнх нь биед халдаж, толгойг нь хагалж, зодож гэмтээсэн тухай бичсэн юм. Түүний бичсэнийг харвал Зөвлөх нь гэр рүүгээ орох гэтэл орцонд нь үл таних хоёр хүн халдаж, төмрөөр толгойг нь хагалж, тархинд нь хүнд гэмтэл учруулсан байна. Харин Ж.Мөнхбат нь энэ зодооныг улс төрийн зорилготой хэмээн үзэж, УИХ-ыг тараах, ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой байр суурь илэрхийлсний төлөө ийнхүү зөвлөхийнх нь биед халдсан хэмээн СҮРЖИН мэдэгдлийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслах иргэн З нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаг. Иргэн З нь  үл таних хүмүүст зодуулсан гэх гомдлыг энэ сарыын 18-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдээлснийг жижүүрийн бүрэлдэхүүн хүлээн авч, шалгалт хийсэн эхэлжээ. Уг хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад өөр нөхцөл байдал илэрсэн гэж цагдаагийн эх сурвалж мэдэгдлээ. Иргэн З-ийн зодуулсан гэх хэрэг нь үнэн хэрэгтээ өөр үйл явдлаас үүдэлтэй болох нь тогтоогдсон гэж цагдаагийн эх сурвалж мэдэгдлээ.
2018 оны 11 дүгээр сарын 17-оос 18-ыг шилжих шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш паб”-ын вип өрөөнд хохирогч “З” нь өөрийн үеэл дүү болох “М”, түүний найз болох “М” нартай орж, согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Дээрх гурван эрхэм нь согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хоорондоо маргаж “З” нь эхэлж ширээн дээр байсан лаазтай ундааг өөрийн үеэл дүү болох “М” рүү шидсэн нь түүний цээж орчимд оносон гэнэ. Харин  “М” өөрлүү нь шидсэн ундааг авч зөрүүлэн шидэж “З”-ийн толгойг онож хагалж гэмтэл учруулсан үйл явдал болсон тухай цагдаагийн мэдээлэлд бичигдсэн гэнэ.  Иймээс цагдаагийн бие бүрэллдэхүүн уг хэрэгт холбоотой сэжигтэн “М”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01.50 цагт  баривчилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.
 Ж.Мөнхбат нь яруу найрагч. Иймдээ ч архины халуунд үүссэн зодооныг улс төрийн болгож, бас яруу найрагчийнхаа авьяасаараа “ЗОХИОЛ” болгон найруулж, ийнхүү өөрийнхөө цахим хуудсанд нийтлэж орхижээ. Зөвлөх нь архидан согтуурч бусдадтай зодолдох нь хүртэл УЛС ТӨРИЙН ШОУ байх гэж…

tur.mn


URL:

Сэтгэгдэл бичих