Оросуудын 80 гаруй хувь нь өөрсдийгөө аз жаргалтайд тооцдог
Оросуудын дийлэнх олонх нь өөрсдийгөө аз жаргалтай хүмүүст тооцдог бөгөөд гэр бүл, өвчин зовлонгүй эрүүл саруул байгаа болон сайн ажил хөдөлмөр зэргийг аз жаргалын шалтгаанаар нэрлэж байна. Үүнийг Бүх Оросын санаа бодлыг судлах төвөөс /БОСБСТ/ явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Оросуудын аз жаргалын түвшин урьдын адил өндөр хэвээр байна. Санал асуулгад оролцогсдын 84 хувь нь аз жаргалтай байна гэж хариулжээ. Энэ үзүүлэлт хүн амын бүх насныхны дунд өндөр байна.
БОСБСТ-ийн судалгааны мэдээллээс үзвэл, оросуудыг гэр бүл нь урьдын адил аз жаргалтай болгосон хэвээр байгаа бөгөөд сүүлийн зургаан сарын хугацаанд энэ хүчин зүйлийн ач холбогдол нэмэгджээ. Санал асуулгад оролцогсдын 33 хувь нь гэр бүлийнхээ ачаар аз жаргалыг мэдэрдэг гэжээ. Хагас жилийн өмнө ийм бодолтой хүмүүс 30 хувийг эзэлж байсан аж. Эрүүл саруул байгаа нь амьдралаас сайн сайхныг мэдрүүлдэг хүмүүсийн тоо мөн 2018 оны гуравдугаар сараас хойш 16 хувиас 21 хувь болж өсчээ. Аз жаргалын түлхүүр болсон бусад хүчин зүйлд хүүхдүүд бас сайн ажил төрөл /15 хувь/ орж байна.
Харин өөрийгөө азгүйд тооцоход хүргэж байгаа шалтгаануудын жагсаалтын нэгдүгээрт санхүүгийн бэрхшээл /12 хувь/ орсон байна. Сэтгэл дундуур байдал болон уйтгар гуниг, улс орны муу байдал /тус тус 9 хувь/, эрүүл мэндийн байдал муу, цалин хөлс бага болон төлбөрийн саатал /тус тус 5 хувь/ гэсэн шалтгаанууд энэ жагсаалтад багтжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: