Итгэгч нараа хүчирхийлсэн солонгос номлогч ял авчээ

Өмнөд Солонгосын Сөүлийн хотын шүүх “Мамин Централ” гэх христийн сүмийн номлогч И Жэ Рукт ял оноосон талаар” www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

номлогч_b

Түүнийг хүчингийн хэрэгт буруутгаж, 15 жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр номлогчоор ажиллаж байх хугацаандаа найман бүсгүйг хүчирхийлсэн болохыг шалгалтын явцад тогтоожээ. Хохирогчид бүгд түүний итгэгчид байжээ. Номлогч ямар нэгэн шалтгаанаар хохирогчдын сүмдээ дуудаж, олон нийтийн арга хэмжээнд хамтдаа оролцдог байсан гэнэ.

Эмэгтэйчүүд гэр бүлийнхээ шахалтаар хүүхэд байхаасаа уг сүмд явдаг байсан ба номлогч олон удаа хүчирхийлж байжээ.

Номлогч өөрийгөө тахин шүтүүлэх буюу бурхан мэт өргөмжлүүлэх дуртай нэгэн аж.

Өдгөө 75 настай И Жэ Рук 36 жилийн өмнө сүмээ байгуулжээ.  Уг сүм 130,000 гаруй итгэгчидтай гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих