С.Жавхлан: Ц.Бат-Энх надад баахан гарын үсэгтэй цаас үзүүллээ, би зураагүй

maxresdefaultУИХ-ын гишүүн С.Жавхлангаас улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан тодруулга авлаа.

– МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй таньтай сая  цаг орчим уулзлаа.  Юу ярьсан бэ?

– Би МАН-ын хоёр бүлгийн байр суурийг хоёуланг нь дэмжихгүй байгаа. Эд нар ямар байдлаар ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байгаа. Би шинэ Засгийн газар бүрдсэн дэмжихгүй, хөндлөн хэвтэнэ. Энэ 65-ын бүлгийнхэн ээлжлээд бие биенээ хооллолоо. Эд нарыг би дэмжихгүй гэдгээ хэллээ. МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх надад баахан гарын үсэг үзүүллээ. Би зурахгүй гээд л гаргалаа.

-Та яагаад чуулганы хуралдаандаа суухгүй байгаа юм?

-Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орон, ард түмэн чинь дэлбэрлээ гэж өчнөөн хэлж байсан. Тэр үед намайг хэн ч сонсоогүй. Одоо эд нар хэрэлдээд булайгаа дэлгэж л байг. Би бол ганцхан кноптой, бие даагч гишүүн.

– Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж кноп дарах уу?

-Шунал ихэдвэл шулам болно. Шударга ихэдвэл хэнхэг болно. Би ямар кноп дарах нь миний эрхийн асуудал.

-Та ЖДҮХС-гийн зээл тойрсон асуудлыг хэрхэн харж байна?

-Ер нь энэ хулгайч  нар зодолдох тусам Монголын ард түмэнд ашигтай. Цаашдаа ч муу хүмүүс төрд орж ирэхгүй.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих