Йемений мөргөлдөөнийг зогсоох тухай яриа хэлэлцээг ирэх сард хийнэ

712-15428590935bf6289d8618dЙемений мөргөлдөөнийг зогсоох яриа хэлэлцээг ирэх 12 дугаар сарын эхээр Шведэд хийнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис лхагва гарагт мэдээлэв.

Шведэд болох уулзалтад НҮБ-ийн хүлээн зөвшөөрсөн Ерөнхийлөгч Хадийн засгийн газар болон Хусит босогчдын төлөөлөгчид оролцоно гэж Ж.Маттис тэмдэглэжээ. Түүнчлэн Саудын Араб болон Эмиратын төлөөлөгчид ч уулзалтад оролцоно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Одоогийн байдлаар, Саудын Арабын дэмжлэгтэй Йемений засгийн газар болон Ираны дэмжлэгтэй шашны Шит урсгалыг дагагч Хуситуудын аль аль нь мөргөлдөөнөө түр зогсоож, найрамдлын яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэх болоод байгаа юм.
Ираны дэмжлэгтэй хусит босогчид гурван жилийн өмнө буюу 2014 онд Йемений нийслэл Сана хотод хяналтаа тогтоосны улмаас тус улсад иргэний дайн дэгдэж эхэлжээ.
Харин Саудын Араб тэргүүтэй эвсэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг дэмжих зорилгоор босогчдын эсрэг агаарын цохилт өгөх ажиллагааг эхлүүлсэн юм. Энэ ажиллагаа эхэлсэн үеэс хойш олон мянган хүн амь үрэгдэж, олон сая иргэн орон гэргүй болсон байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих