ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх гэж байна
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өглөө 10.00 цагт зарлагдсан ч ирц хүрэхгүй байснаас шалтгаалж хойшлоод байсан чуулган ийнхүү эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Засгийн газрын гишүүд нь яагаад чуулгандаа орж ирэхгүй байгаа юм бэ. Хууль бусаар төрийн эрхийг авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг хууль бусаар хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй ээ. Тийм учраас чуулганы хуралдааныг эхлүүлнэ. Хурал дээрээ ярих зүйлээ ярина. Бүх яригдаж байгаа асуудал хуулийн дагуу явагдах ёстой. Гишүүдийн ирц 39-д хүрсэн байна. Өнөөдрийн чуулганы хуралдааныг үүгээр эхэлж байна” гэлээ.”
Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байнгын хорооны санал дүгнэлтийг хүлээж авлаа.
Яг одоо төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулах гэж байна.
Б.Анир
URL: