Тэнгэрт цунами болдог юм уу

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн хачин сонин үзэгдэл хүн төрөлхтнийг гайхашруулсаар байна. Үүний нэг нь Америкийн Алабама мужид тохиолджээ. Тус мужийн хамгийн том хот болох Биомингамын тэнгэрт өглөө эрч далайн давлагаа мэт үргэлжилсэн үүл гарсан байжээ.

Анх удаа ийм сонин хэлбэртэй үүл харсан хотын иргэд Цаг уурын хүрээлэндээ олноороо хандан асууж шалгаан, “Тэнгэрт цунами болдог юм уу” гэсэн асуулт хүртэл тавьсан гэнэ. Энэ үзэгдлийг цаг уур судлаачид тайлбарлахдаа эртний Кельвин Гелмгольцийн давалгаатай төстэй байна хэмээжээ. Энэ нь салхи, усны урсгалын хоёр давхарга өөр хурдтай үед үүсдэг давалгааг хэлдэг юм байна. Далайгаар бол усны мандал дээрх хурд усны урсгалын хурд хоёр зөрүүтэй байгаагаа үүсдэг дүрс ажээ. Түүнтэй адилхан агаарын урсгал маш хурдтай байсан нь үүлийг ийм хэлбэртэй болгосон хэмээн цаг уур судлаач Крис Волчек тайлбарлажээ.


URL:

Сэтгэгдэл бичих