Кюүшюү башё: Ичиножо сүмогийн дэвжээг нураав

15428546525bf617fcb1a11

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё арваннэгдэх өдрөө үргэлжлэн явагдлаа. Кюүшюү башёг комүсүби Такакейшо 10-1 амжилтаар тэргүүлж, озеки Такаясү тэргүүтэй 3 бөх 9 даваа, 2 унаатайгаар нэхэж байна. Мөн 8 даваатай гурван бөх байгаа аж. Мөн өчигдөр Ичиножо А.Ичинноров – Такаясүгийн барилдаан өрсөлдөөнтэй болж, Ичиножо сүмогийн түүхэнд байгаагүй зүйлийн эзэн болов. Тэрбээр дохё дээрээс унахдаа дэвжээний ирмэг дээр унан, дэвжээний элсийг нураасан нь сүмогийн түүхэнд болж байгаагүй тохиолдол ажээ.

Озеки Точиношин 6:5
Озеки Гойёдо 8:3
Озеки Такаясү 9:2
Сэкиваке Митакеуми 5:6
Комүсүби Такакейшо 10-1
Маэгашира Аойяама 9:2
Маэгашира Дайейшо 9:2
Монгол бөхчүүд
Сэкивакэ Ичиножо А.Ичинноров 3:8
Маэ Б-2 Тамаваши Б.Мөнх-Оргил 7:4
Maэ З-6 Таканоива А.Баасандорж 5:6
Маэ З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 5:6
Маэ З-16 Араваши Э.Дөлгөөн 1:10

Жюүрёо зиндаа
З-2 Дайшохо Ч.Шижирбаяр 6:5
З-8 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 4:7
З-10Азүмарү С.Тодбилэг 6:5
З-12 Миторюү Б.Төрболд 8:3

 


URL:

Сэтгэгдэл бичих