Интерполын тэргүүнээр сонгогдсонд нь Ким Чон Янд баяр хүргэжээ

712-15428538535bf616de2cdc7МОСКВА./АиФ/. Интерполын шинэ тэргүүнээр сонгогдсон нь Ким Чон Янд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баяр хүргэжээ.

“Дэлхийн томоохон хууль сахиулах байгууллагуудын нэгийг Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Чон Ян удирдах нь зохистой. Хуулийг ягштал мөрдөж, аюулгүй байдлыг хангах нь Интерполын үүрэг юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Оросын төлөөлөгч Александр Прокопчукийг сонгогдоно гэж Орос улс үзэж байсан хэдий ч Өмнөд Солонгосын төлөөлөгч тус байгууллагыг удирдахаар болсон юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих