АН-ын Улстөрийн зөвлөл Засгийн газрыг огцруулахыг дэмжив

7qfvq9001fk4p9ir40gb3qscrh_bАрдчилсан намын Улстөрийн зөвлөл өчигдөр хуралдаж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.

УИХ-д Ардчилсан нам есөн суудалтай. Гишүүдийг Засгийн газрыг огцруулах асуудлаар нэгдмэл байр суурьтай ажиллахыг чиглэл болгожээ. Мөн тус бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компани зээл авсан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын боломжийг булаасан тул үүнд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь баримталж буй.

Үндэсний шуудан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих