Б.Хурцын талаар дэлхийн хэвлэл мэдээллүүд юу хэлэв

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол зөвлөлийн ажлын хэсгийн дарга Б.Хурцтай холбоотой хэргийн

талаар ийн мэдээлж байна.

Их британи, “BBC news”

Лалын шашинтнуудын заналхийллийн эсрэг тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагааны тухай уулзалтад Их Британий Үндэсний аюулгүйн албаны зөвлөх Сер Петер Риккетс, Стратеги, терроризмын эсрэг албаны тэргүүн Уилльям Хай нарын хүмүүс оролцох тухай мэдээллийг тус улсын эрх баригчид Монголын талын холбогдох албаны хүмүүст хүргүүлж, төлөөлөгчөө илгээхийг хүсчээ. Ингээд Монголын Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажлын хэсгийн дарга Батын Хурц өнгөрсөн оны есдүгээр сард Их Британийг зорьсон аж. Гэвч түүнийг уулзалт бус баривчилгаа хүлээж байсан.

Их Британи “The Daily Telegraph”
Б.Хурц Монголын дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зоригийн амь насанд халдсан хэргийн сэжигтэн Дамирангийн Энхбатыг долоон жилийн өмнө Францаас баривчилсныхаа төлөө ийн гадаадын шоронд хоригдох болов. Тэрбээр 2003 онд сэжигтнийг хэнд ч мэдэгдэлгүй Франц, Бельги, Герман улсын газар нутгаар дамжуулан гаргасан нь Европын баривчилгааны гэрээг зөрчсөн хэмээн Франц, Германы талаас гомдол гаргасан байна.

АHУ, “New York Times”
Их Британий Засгийн газар Б.Хурцыг баривчилсан нь ямар нэгэн улс төрийн санаа агуулаагүй алхам хэмээн мэдэгдсэн. Гэвч Ерөнхий сайд С.Батболд тус улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалсан нь англичуудын дээрх үгэнд эргэлзэхэд хүргэлээ. Учир нь Их Британий гадаад хэргийн яамнаас “Монгол улсын Засгийн газарт хийх ёстой олон ажил байгаа учраас Ерөнхий сайд С.Батболд айлчлалаа хойшлуулсан” гэж мэдэгджээ. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд айлчлалаа цуцалсан нь Б.Хурцын маргаан хүндэрсэнтэй шууд холбоотой аж.

“JD Spicer&Co” хуулийн пүүс. Хуульч Дункан Мак Дональд (Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа)
Манай үйлчлүүлэгч Европын баривчилгааны гэрээ гэж байдгийг мэддэггүй байсан. Их Британи Герман улсын 2006 онд гаргасан Б.Хурцыг Европын холбооны орнуудад нэвтэрсэн тохиолдолд шууд баривчлах хүсэлтийг биелүүлсэн. Энэ нь өөрт хамаагүй хэрэгт хуруугаа дүрснээр хоёр нүүр гаргасан явдал.

Улс төрийн тойм


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих