У.Хүрэлсүхийн ёр

712-154277820220180609_p1brj2l7io1qjo8nu1fu7o6s1tpo1Цаг цагаараа байдаггүй, Хүрэлсүх хүнээрээ байдаггүй гэдгмйг бид өнгөрөгч нэг жилийн хугацаанд хангалттай харлаа. Ард түмнээс сонгогдсон 65 гишүүнээ хагархай шаазан шиг дахин эвлэхээргүй талцуулан байж Монгол Ардын нам гэдэг 97 жилийн түүхт улс төрийн ууган хүчний дарга болж байсан дүр зураг ердөө 365 хоногийн өмнө шүү дээ. 20 настай бацаан байхдаа хоёргүй сэтгэлээр намдаа зүтгэнэ гэж ам тангараг өргөн гишүүний батлахаа авч байв. Цаашлаад Төрийн ордонд намынхаа шатсан тугийг хоёр гартаа барьсан зураг нь өнөөдөр ч хэвлэлийн хуудаснаа заларч байна.

Тэр намынхаа шатсан тугийг хоёр гартаа барьсан нь намаа хоёр хуваах ёр бэлгэ байж. Намын генсек байхдаа Н.Энхбаярыг намаасаа хөөж хүч тарамдуулж хаячихаад хар амиа бодон Австрали руу зугтаж байлаа.
Өнгөрөгч сонгуулиар намаа 65 суудалтай бүдүүн бүлэг болон Их хуралд орж ирэхэд тухайн үеийн намын удирдлагууд нь түүнийг Монгол Улсын Шадар сайд хэмээх өндөр сэнтийд запж байсан. Тийм хогийн шаар гэдгийг нь хэн ч мэдээгүй юм. Шадар сайд байхдаа өөрийн танхимыг огцруулах ажилд ижлээ идэж, хажуудахаа хазан байж идэвхийлэн оролцож байв шүү. Тэр үед 65-ын бүдүүн бүлэг хоёр хуваагдсан. Намын ялалтын туг дэрвэх хүртэл зугтаж байгаад ялсан үед нь ирж томоохон албан тушаал авдаг, нам ялагдсан үед гадаад улсад галуу шувууны мах идэж зугаалдаг У.Хүрэлсүх мэтээсээ МАН эхлээд салах ёстой. Хоёр жилийн өмнө Хүрэлсүхийн эзгүйд МАН-ынхан сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж үнэмлэхүй ялалтын тугаа хатгаж байв.
Ачааны хүндийг намынхан нь үүрдэг, Хүрэлсүх мэт нь гэнэт гитар барин тайзнаа дуулан гарч ирээд Шадар сайд болж байх жишиг МАН-д бий. Намынхаа Засгийн газраа огцруулж өөрөө Ерөнхий сайд болохын тулд өөрийн талын гишүүддээ нэг тэрбум төгрөг амласан гэх яриа гарч байсныг та санаж байгаа байх. Гэхдээ энэ төлбөрөө өөрөөсөө төлөхгүй татвар төлөгч бидний хуруу хумсаа хуйхлан байж олсон татварын мөнгөнөөс өгсөн гээд бодохоор гунигтай байгаа биз. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийг цуйван таваглаж байгаа мэт хуваагаад өтчихдөг ичдэггүй өгөр толгой. Намынхаа, засгийнхаа улс төрийн бүхий л эрх мэдлийг гартаа атгачихаад хулгар баавгайд төмсөгдүүлэн “Би шүдгүй арслан” хэмээн гэнгэнэж суугаа нь муугийн ёр өөрт нь гэдэг болж гэхээс өөр хэлэх үг алга. Шударга ёсны хайчийг хөдөлгөж, хууль бус зүйл хийхгүй байхыг хүсч байсан шаар өнөөдөр засагтаа байгаа сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй, өөрийг нь дэмжиж Ерөнхий сайд болгосон гишүүддээ ЖДҮ-г хөгжүүлэх сангийн мөнгөнөөс угжсан нь ил болоход Их хурлаа тараана гэж байх юм.
У.Хүрэлсүхэд Монголын ард түмний нэг нь ч санал өгч сонгоогүй. Харин УИХ-ын 76 гишүүнийг ард түмэн сонгосон.
Ард түмнээс дэмжлэг авалгүй өндөр сэнтийд тухалсан нь харин Сүх хүү. МАН 200 мянган гишүүнтэй. У.Хүрэлсүхэд намынхан нь хэн ч биш харагдаж болно. Харин ард түмэн өөрөөс нь том гэдгийг хэзээ ойлгох юм бол. Монголын ард түмэн Хүрэлсүхэд ямар ч өргүй шүү. Өртэй юм шиг аашилдгаа болих хэрэгтэй. Хүрэлсүх мөнгөтэй байна. Тэр мөнгө нь намын Ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд өндөр албан тушаалтнууд болон УИХ, Засгийн газрын гишүүддээ хуваарилж өгсөн ЖДҮ-ийн 950 сая төгрөгүүд. Ард түмний халааснаас сэгсэрсэн, мөнгөөрөө ард түмний тархийг угаах их ажилд ёстой цацаж өгч байна. Богд хаант Монгол Улсын үед Хүрэлсүх ийм өндөр сэнтийд заларсан бол шүтэж мөргөхсөн. Ардчиллын эдгээр он жилүүдэд иймэрхүү хурган коммунистуудын өмнөөс салаавч өгөх хэрэгтэй. Монголын ард түмэнд энх цагийг авч ирэх лидер хэрэгтэй болохоос намынхаа гмшүүдийн өөдөөс сөргүүлэн жагсаал цуглаан зохион байгуулдаг Топор муужгай огт хэрэггүй. Тэр намаа хорлож байна гэж намынхан нь ярьдаг. Эрх барьж байгаа нам бол төр гэсэн үг. Ингэж төрийг хутган үймүүлж болохгүй. Хумсаа нуусан муур, хүн чанаргүй сүг хоёр л Монголын ирээдүйд хамгийн их хортой. Цаг цагаараа байдаггүй, Хүрэлсүх хүнээрээ байдаггүй гэж юутай үнэн.
У.СҮХ
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих