СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхны баяжсан түүхийг шалгах цаг болжээ
Ард түмний эрх ашгийн төлөө ажиллах учиртай эрх мэдэлтнүүд, албан хаагчидтай холбоотой хариуцлагагүй үйлдлүүд тоймоо алдаж байна.
Хамгийн сүүлд СЗХ-ны дэд Д.Баярсайхантай холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татлаа. Д.Баярсайхан нь сүүлийн арав гаруй жил Бичил санхүүгийн хөгжлийн санд эзэн сууж, бэлэн мөнгөөр туйлж эхэлсэн тухай ойрын сурвалжууд мэдээлж байна. Түүний хувьд өөрийн нэрээр бараг найр наадам зохиодог сурагтай. Тодруулбал, ББСБ-ыг уралдуулж байгаад аль илүү хувь өгсөнд нь зээл олгодог гэнэ. Заримд нь тэрбум тэрбумаар нь зээл гаргадаг ба энэ ажилдаа гаршжээ. Ингэхдээ хорооны бичил санхүүгийн хөгжлийн сангийн захиралдаа 10 хувийг нь халааслуулдаг гэж байгаа. Улмаар Д.Баярсайхан нь Банк бусуудын зөвшөөрлийг би л мэддэг хэмээн “бүлт үсэрдэг” байна. Энэ хүн сүүлийн арав гаруй жил яг ийм байдлаар хэчнээн их зээлийн 10 хувийг цавчсан бэ, гэдгийг тааварлахад бэрх юм.
Үүгээр ч зогсохгүй Д.Баярсайхан нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргын албан тушаалтай боловч Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д тухлаад авсан байдаг. Түүнийг ямар арга хэрэглэн тэр суудалд заларсныг таашгүй.
Гэхдээ төрийн нэр барьж, ард түмнийг халаасыг хоослох явуургүй үйлдэлд хууль үйлчилдэг гэдгийг сануулахад илүү биз. Хуулийн байгууллагууд дээрх хууль бус үйлдлүүдийг анхааралдаа авах шаардлага тулгараад байгааг онцолъё.
Оллоо.мн
URL: