У.Хүрэлсүхийн Засгийн Газар Ч.Сайханбилэгийнхээс ч муу ажиллаж байна

712-15427672992ca0f493e17b52eb303b27afe43097af

Ийн хэлэх үндэслэл нь маш энгийн. Аливаа Засгийн Газар, Ерөнхий сайдын ажлыг улс төрчийн хувьд сайн имиж бүрдүүлж, уран цэцэн үг, сошиал дахь хэтрүүлэгтэй сурталчилгаанаас илүү улсынхаа эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг хэрхэн авч явж байна вэ? гэдгээр нь л хэмждэг.

Тэгвэл хамтдаа харьцуулалт хийцгээе.
Эдийн засаг, санхүүд хамгийн чухал нь төгрөгийн ханш байдаг. Учир нь хөдөлмөрийн үнэлэмж, Монголчуудын эд хөрөнгө, худалдан авах чадвар гээд бүгд л мөнгөний ханштай холбоотой. Төгрөгийн ханш унаад байвал Монголчуудын бүхий л хөрөнгө, тэр бүү хэл Монгол хүний өөрийнх нь ч ханш унаж буй гэсэн үг.
Гэтэл Ч.Сайханбилэгийг Ерөнхий Сайд байх үед ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1982 байсан бол өнөөдөр 2580, инфляци 1.2 хувь байсан бол өнөөдөр 8.8 хувь болжээ.
Мөн бензины үнэ 1730 байсан бол өнөөдөр 2160 болж өсчээ. Бензины үнэ нь өргөн хэрэглээний барааны үнийг тогтооход суурь болдог.
Зөвхөн ийм хоёр жишээ авахад л иргэдийн амьдрал улам дорджээ.
Яахав “Хүүкийн их цэвэрлэгээ, зоримог Ерөнхий сайд” гэх мэт хөөсөрсөн суртал нэвтрүүлгээр хэсэгтээ олныг хуурч болох ч үнэндээ төгрөгийн ханш унаж, инфляци өсөж, бензины үнэ нэмэгдсээр байхад иргэдийн амьдрал улам л дордсоор байна. Ийм үед “Сайн Ерөнхий сайдын” тухай хоосон сурталчилгаа доромжлол мэт сонсогдож буй нь нууц биш.
Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өнөөдөр өнөөх муу нэртэй Ч.Сайханбилэгийн Засгийн Газрынхаас муу болжээ. Өөрөөр хэлбэл яг жинхэнэ иргэдийн амьдралд нөлөөлөх эдийн засгийн талаас нь харахад У.Хүрэлсүхийн Засгийн Газар Ч.Сайханбилэгийнхээс муу ажиллаж байна..
Үндэсний шуудан сонин
Э.Мягмар

URL:

Сэтгэгдэл бичих