АТГ-ын ажилчид Тєрийн албаны зєвлєлд хандлаа

Авлигатай тэмцэх газрын цомхотголд орсон ажилчид Н.Ганболд, Б.Хурц нарыг шүүхэд өгөх гэж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн арав гаруй ажилчин эхний ээлжинд энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандсан байна.

АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарын төрийн албаны ёс зүйг зөрчсөн увайгүй үйлдлийн асуудалд Төрийн албаны зөвлөл ямар хариу өгөх нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Төрийн албаны зөвлөл ямар хариу өгөхөөс үл хамааран Н.Ганболд, Б.Хурц нарыг шүүхэд өгөх юм байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих