Ханиаднаас сэргийлэх аргууд
Хүйтний улиралд хүмүүсийн хамгийн их тусдаг халдварт өвчин бол ханиад. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд доорх зөвлөгөөг хэрэгжүүлээрэй…
Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах.
Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
Хамрын салстыг сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх.
Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх.
Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С хэрэглэх
Өдөрт 2-3 хумс сармисыг хоол, ундандаа хэрэглэх.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх.
Царван, морин шарилжны хандаар хоолой зайлах.
Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, ТТТӨвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын дагуу хэрэглэвэл үр дүнтэй байдаг.
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж эмчлэх хэрэгтэй. /халуун аарц, сармистай хар шөл, чацарганы шүүс, халуун гичтэй хоол, цагаан танг буцалган уух, амаар уух шингэнийг ихээр хэрэглэх, эмчийн бичсэн эм хэрэглэх/
Амны хаалт зүүх
Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх.
Антибиотик хэрэглэхээс зайлсхийх.
Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмнүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ: Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт эм, тан ууж болно.
Томуугаас сэргийлэх уламжлалт энгийн арга:
Алт, мөнгөний ионтой ус хэрэглэх
Сармис хүзүүнд нь зүүх
Чихэр өвс буцалгаж уух
Цайг нохойн хошуугаар орлуулах
Цагаан гаа, сармистай шөл
Аарц (шөлөнд чанаж уулгаж хөлөргөх)
Сүүнд сармис буцалгаж уулгах
Хүйтэн агаар амьсгалахгүй байх
Даарч жигнэгдэхгүй байх
Шингэн зүйлийг өдөрт 2-3 литр уух
Халуун усанд сууж орох (5 рашаантай)
ТОМУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖ:
Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж:
Томуугийн А(H1N1) вирусын халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2 хувийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.
Цэгийн массаж хийх зөвлөмж:
Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)
Цэгийн массажийг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.
Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух зөвлөмж:
Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан бүтээлэгээр битүү бүтээж, 10-15 минут сууна.
Шилмүүст ваннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.
Дээрх байдлаар шилмүүсний хандтай халуун усанд мөн адил хөлөө дүрж сууж болно. Хөлөө дүрж, ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.
Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зөвлөмж:
Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Томуугийн А(H1N1) вирус ариутгалын бодист өвчин үүсгэх чанараа алдаж идэвхгүйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм. Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5, 1, 2, 5 хувийн хлорамин, 1 хувийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө гэх мэтээр ариутгана.
Агаарыг – ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.
Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.
Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.
Гараа савандаж сайн угаасны дараа, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон сальфетикаар гараа арчиж болно.
Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлорамин бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн байгууллага, үйлчилгээний онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.
URL: