АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах зөв гэж үзжээ
АН-ын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, хариуцлагагүй ажилласан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэж үзэж, энэхүү чиглэлээ УИХ дахь намын бүлэгтээ хүргүүлжээ. Энэхүү зөвлөлд аймаг, нийслэлийн намын дарга нар байдаг бөгөөд нэмээд Нийслэлийн намын дарга багтдаг аж.
Нэг жилийн хугацаанд ажилласан ч төрийн яаманд нь хүн амины хэрэг гарсан, ЖДҮ-ээс зээл авсан сайд нартаа хариуцлага тооцож чадаагүй гэдэг үндэслэл нь түүнийг огцруулах шалтгаан гэж үзжээ.
Dardas.mn
URL: