Өдөр өнжүүлэхийн согтуу багш зургаан настай хүүг дагуулж явж байгаад замдаа орхижээ

15426865605bf387601686cБГД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч алга боллоо гэх дуудлага мэдээллийг ангийн багш нь цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 50 албан хаагч шуурхай ажиллан БГД-ийн 14, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээр эрэн хайх ажиллагаа явуулсаны дүнд хүүг 23.30 минутанд эмийн санд зогсож байхыг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш авч явах хугацаандаа орхин явж гээгдүүлсэн асуудал тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авсан. Ийм эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төв / газарт/ өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж шалгаж судлахыг зөвлөж сэрэмжлүүлж байна” гэлээ.

Багшийн согтолтын зэрэг 2 бүхэл 56 байсан байна. Тэрбээр цагдаа нарт юу ч санахгүй байна гэж мэдүүлжээ.

Багш гэх 49 настай эмэгтэй нь нөхөртэйгээ хамт өдөр өнжүүлэх ажиллуулан 40 дүгээр сургуулийн хүүхдүүдийг сургуультай нь гэрээ байгуулан хамтран ажилладаг байжээ

 Х.Соёл

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих