Гарын үсэг зураагүй ч У.Хүрэлсүх огцорсон нь дээр үзэж буй сайд нар байгаа аж

712-15426813833988c7f88ebcb58c6ce932b957b6f3321УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нар өчигдөр  “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Уг бичигт нийт долоон үндэслэл бичсэн байх бөгөөд  Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү хэмээн УИХ-ын 27 гишүүн гарын үсэг зурсан байв.
Засгийн Газрын гишүүдээс Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Ц.Цогзолмаа Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах хэрэгтэй гэж гарын үсэг зурсан нь сонирхолтой.
Тэгвэл эх сурвалжуудын өгүүлж буйгаар хэдийгээр албан бичигт гарын үсэг зураагүй боловч У.Хүрэлсүх огцорсон нь дээр үзэж буй  гурван сайд байгаа аж. Ингэснээр У.Хүрэлсүхийг огцрох ёстой гэж үзэж буй МАН-ынхны тоо 30 болно.
Мөн УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, Засгийн Газрыг огцруулах санал өгнө гэдгээ нэгэнт мэдэгдсэн.
Энэ тохиолдолд  Ерөнхий Сайд У.Хүрэлсүх огцрох магадлал нь илүү болжээ.
П.Энхмандах
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих