Ерөнхийлөгчийн тавьсан төсвийн хоригийн ард 500 тэрбумын ашиг сонирхол явж байна

712-1542586947712-1542270042OTGO8903Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригт гишүүд ихэд шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэндээ бол эв нэгдлийг хангах ёстой Ерөнхийлөгч улсаа хагаралдуулж болохгүй. Хэрэв бүрэн эрхээ зөрчсөн бол түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах хуулийн зүйл заалт бий шүү гэдгийг түүнд АРД ТҮМЭН сануулах эрхтэй.

Учир нь төрийн тэргүүн зураг төсөвгүй олон обьектод төсөв хуваарилсан байна гэж хориг тавьсан атлаа огт зураг төсөвгүй ажилд 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарга гэж үүрэгдэв. Ийм зарчимгүй байж болохгүй гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд хатуухан шүүмжлэсэн. Хоригийн цаана улс төрийн тогтворгүй байдал үүсгэх зорилго агуулагдаж буйг ч ил хэлж шүүмжлээд авна лээ.

Жишээлбэл сургууль,цэцэрлэг, соёлын төвийн зураг төсөв Боловсрол Соёл Шинжлэх ухаан, Спортын яаманд бий. Тодорхой стандартынхаа дагуу өнөөг хүртэл хийгдэж ирсэн байдаг. Харин төсвийнх нь тухайд хаана ч гэсэн нэг өртгөөр хийгдэх ёстой гэсэн ижил стандартыг Ч.Хүрэлбаатар сайд төсөвтөө оруулсан. Жил бүр обьектуудад зураг гаргуулж явсан бол түүнээс их төсөв үрэлгэн зарцуулах талтай. Өөрөөр хэлбэл 960 хүүхдийн багтаамжтай зураг гаргахад 200 орчим сая төгрөгийг зөвхөн зурагт зарцуулна. Үүнийг Төрийн тэргүүн мэдэхгүй өнөөдрийг хүрсэн гэхэд гайхшрах сэтгэгдэл эрхгүй төрж байна.

Тэхээр ард түмнээс шууд сонгогдсон Женко монгол төрийг бизнесийн зодооны талбар болгож байна гээд хэлчихэд нээх буруутахгүй болж.

Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга, түүнийг далдаас удирдагч гэгддэг З.Энхболд нарын төсөвт тавьсан хориг, тэдний ашиг сонирхолд нийцүүлж 500 тэрбум төгрөг гаргуулах санаархал хэрэгжих боломжгүй гэдгийг давтан шүүмжлье. Учир нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал төсвийн шинэ төслийг УИХ-д хэн өргөн барих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж төсвийг дахин өргөн барих эрх Засгийн газарт байхгүй. Хэн нэг нь өргөн барилаа гэхэд цаг хугацааны хувьд аймаг нийслэл төсвөө оноос өмнө баталж чадахгүй болж 2019 оны нэгдүгээр сард цалин тэтгэврээ тавьж амжихааргүй болно. Хамгийн чухал  нь энд хууль зөрчигдөнө гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Төрийн толгойд гарчихаад бүрэн эрхээ зөрчиж, амин хувийн ашиг сонирхлоо гүйцээх зарчимтай ажилаарай гэж түүнийг ард түмэн сонгоогүй юм.

Энэ бүхнээс үзэхэд өнөөдөр төрийн ордон дотор монгол төрийн асуудал шийдэх ноён нуруу ч хугарч, талцал, хийрхэл газар авч, төрийн ажил таг зогссон байна гэдэг дүр зураг харагдаж байна.

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих